Sunday, February 17, 2013

@mongoltulgatan.mn

Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай Дуурийн дуучин Хорлоогийн Уртнасан нь ХБК-ийн Дуулах ур зүйн багш, Тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна. 1972-1997 онуудад ДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж байх хугацаандаа Москва хотын Их Театр, Марийнский Театр, Кремлийн ордон болон Унгар, Герман, БНХАУ, БНСУ, Тайланд, Энэтхэг зэрэг гадаадын олон орнуудын дуурийн театруудын тайзнаа  Монголын болон дэлхийн сонгодог дуурийн бүтээлүүдийг толилуулж байсан. 1976 онд Болгарын Софи хотноо болсон “Дуурийн залуу дуучдын” олон улсын уралдаанаас Чио Чио Саны дүрээр тусгай байрын шагнал хүртэж, мөн ондоо ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд амжилттай оролцож байсан.