Wednesday, November 13, 2019

Монгол Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүдэд зориулсан “Оросын дуу, романсын үдэш” концертыг Монгол улсын консерваторийн багш оюутнууд Оросын шинжлэх ухааны соёлын төв-д (РЦНК) 11-р сарын 13-ны үдэш зохион байгууллаа.


Тоглолтын нээлтийн үйл ажиллагаанд ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Оросын шинжлэх ухаан соёлын төвийн захирал А.Р.Базархандаев, Монгол Оросын найрамдалт нийгэмлэгийн тэргүүн ЗХУ-ын болон Монгол улсын баатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ОХУ-д сургууль төгсөгчдийн холбооны дэд тэргүүн, МУГБ Д.Цогзолмаа, Монгол улсын Консерваторийн ерөнхий захирал МУУГЗ профессор Ц.Пүрэвхүү, Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, ШУ-ны доктор Ш.Ариунаа, Хөгжмийн Ухаан дуулаачийн сургуулийн захирал, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл, ОХУ-ын ЭСЯ-ны соёлын ажилтан Ольга Шалимова  нарын зэрэг хүндтэй зочид хүрэлцэн ирж оролцов.
Монгол Оросын найрамдалт нийгэмлэгийн тэргүүн Ж.Гүррагчаа  “Монгол Оросын найрамдалт хамтын ажиллагааны  соёл урлагийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Консерваторийн Хөгжмийн ухаан, дуулаачийн сургуулийн удирдлага хамт олонд талархал илэрхийлэн хормейстр Д.Нандинцэцэг, МУАЖ Б.Жавзандулам, МУГЖ А.Бүтэд, МУГЖ Х.Үнэнхүү, хөгжим судлаач С.Энхбулаг, залуу багш Н.Төрмөнх нарыг нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дээд шагнал “Найрамдлын алтан од” медиаль болон Найрамдалт харилцааны 70 жилийн ойн медалиар, мөн багш Г.Саранчимэг, Ө.Цэрэнчунт нарыг ОХУ-Д сургууль төгсөгчдийн холбооны шагналаар тус тус шагналаа.

Энэхүү тоглолт нь Оросын алдар дуучин Дмитрий Хворостовскийн дурсгалд зориулсан бөгөөд түүний алдарт дуунууд болох “Весенние воды”, “Я помню чудное мгновенье”, “Мольчанье ночь тайной” зэрэг бүтээлүүдийг  Консерваторийн багш, оюутнууд хүрэлцэн ирсэн үзэгчдэд дуулж сонордууллаа.
Хөгжмийн ухаан, дуулаачийн сургуулийн Хөгжмийн онолын багш, хөгжим судлаач С.Энхбулаг оросын дуу, романсын талаар олон сонирхолтой баримтат мэдээллийг үзэгчиддээ хүргэсэн нь концертийн бас нэгэн онцлог байв.



















































































































































































































No comments:

Post a Comment