Монгол улсын бүх урлагийн байгууллагуудад ажиллах оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадамжтай, зөв хүмүүжил төлөвшилтэй, амьдрах ажиллах арга ухааныг эзэмшсэн урлагийн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх үйлсэд ерөнхий боловсрол эзэмшүүлдэг тухайн тэнхимийн үйл ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж байсан. Ерөнхий эрдмийн боловсролын үндэс суурийг тавьж, сэтгэл зүтгэл амьдралаа энэ сургуульд зориулан ажиллаж байсан үе үеийн багш нарын хичээл зүтгэл амжилт бүтээлийг үнэлж баршгүй билээ. Энэ хугацаанд боловсролын тогтолцооны шинэчлэл, нийгмийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан сургалтын стандартын агуулга.бодлого эрхзүйн бичиг баримтуудыг тухай бүр шинэчлэн сургалтын үйл ажиллагааг шаардлагын түвшинд явуулж ирсэн. Суралцагчдад мэргэжлийн боловсрол эзэмшүүлэхийн зэрэгцээ 1972 оны 5—р сарын 19-ны 180 тоот тогтоолоор суурь ба бүрэн дунд боловсролыг эзэмшүүлэн мэргэжлийн диплом олгох болсон. Одоо тус сургуулийн мэргэжлийн боловсролын шатны сурталтанд 7 чиглэлийн мэргэжлээр нийт 810 суралцагч 30 бүлэгт суралцаж байна. Ерөнхий эрдмийн Тэнхим нь 33 багштай ба 57,5% нь мэргэжлийн тэргүүлэх болон заах аргач зэрэгтэй багш нар ажиллаж байна.
Мөн тус тэнхимд Ардын Боловсролын Тэргүүний ажилтан 14 байгаа нь манай хамт олонд мэргэжлийн өндөр ур чадвартай, боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж арвин туршлага хуримтлуулсан олон багш нар байгааг харуулж байна.
No comments:
Post a Comment