1939 оны 9 дүгээр сарын 15-нд А.М.Волошин Зөвлөлтийн циркийн жишгээр Монголд циркийн сургууль байгуулах тухай таван заалт бүхий өөрийн саналыг ирүүлсэн байна. Түүнийг нь БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн гишүүдийн хурлаар 1939 оны 10 сарын 18-ны өдрийн 41 -р хурлын тогтоолоор дэмжиж циркийн сургуулийг 1940 оны 5-р сарын I -ээс эхлэн нэг жилийн хугацаагаар 50 хүртэлх орон тоотойгоор нээн байгуулах ба авьяас дур сонирхолтой сурагчдыг хот хөдөө орон нутгаас ба ажлаас гадуур суралцуулахаар элсүүлэх зэрэг тухайн бодлого төлөвлөгөөг боловсруулан гаргаж гүйцэтгэх гэх мэт үндсэн 6 нь томоохон заалт бүхий тогтоол гаргаж холбогдох газруудад нь үүрэг даалгавар өгснөөр циркийн сургууль байгуулах үйл ажиллагаа эхэлжээ. Энэ үйл хэрэгт Ж.Раднаабазар, зөвлөлтийн талаас А.М.Волошин нар ихээхэн хүчин зүтгэл гаргасан байдаг. БНМАУ СНЗ-ийн 1947 оны 4-р сарын 25-ны өдрийн 18 тоот хурлын тогтоолоор циркийн сургуулийг Раднаабазарын нэрэмжит сургууль болгож хойшид Раднаабазарын нэрэмжит циркийн сургууль гэж нэрлэхээр тогтоосон,
Тус сургуулийн төгсөгчид олон улсын циркийн А зэрэглэлийн тэмцээнээс 5 алтан медаль, В зэрэглэлийн тэмцээнээс 2 алт, 3 мөнгөн медаль авсан амжилтыг үзүүлээд байна.
Ю.Гэрэлбаатар эрхлэгчтэй Циркийн тэнхим |
No comments:
Post a Comment