Thursday, August 30, 2018

С.Гончигсумлаагийн нэрэмжит хөгжим бүжгийн коллежийн товч танилцуулга

С.ГОНЧИГСУМЛААГИЙН НЭРЭМЖИТ
ХӨГЖИМ БҮЖГИЙН КОЛЛЕЖИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
1937 онд Улсын төв театрын дэргэдэх "Уран сайхны сургууль" нэртэйгээр байгуулагдсан.1937-1945 онд драмын жүжигчид, ардын хөгжмийн хөгжимчдийг 2 жилийн сургалтаар бэлтгэж байсан. 1945-1946 оны хичээлийн жилээс "Хөгжимт драматик сургууль" болгон өөрчилж жүжиг7 хөгжим, бүжгийн мэргэжлээр 3-5 жилийн сургалт явуулахын зэрэгцээ уран сайхны найруулагч, хөгжмийн -удирдаачдыг бэлтгэх жилийн түр курс явуулж байжээ.

1950 оноос тус сургуулийг "Театр хөгжмийн дунд сургууль" болгон өөрчилж жүжиг, бүжиг# хөгжим, найрал дууны зэрэгцээ цирк, дүрслэх урлагийн мэргэжлээр анги нээн хичээллүүлсэн байна. 1957-1958 оны хичээлийн жилээс төгөлдөр хуур, хийл, сонгодог бүжгийн анги нээж 5-11 жилийн сургалттай "Хөгжим Бүжгийн Дунд Сургууль" болгон өөрчилжээ. Тус сургуулийн мэргэжлийн сургалтыг өрнийн маягын сургалтын түвшинд хүргэхэд 1972 оноос 1983 оны хооронд уран сайхны удирдагчаар ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтэн Ф.Евтодиенко, Ф.Корсакович, А.Ишхениль, А.Моисеев, Г.Айрапетян, Х.Хаханян, Э.Вернигора, А.Миронов нар үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм. "Хөгжим Бүжгийн Коллеж" Төгөлдөр хуур, Утсан хөгжим, Үлээвэр,цохивор хөгжим, Үндэсний хөгжим, Дуулаач, Хөгжмийн онол, Ардын болон Сонгодог бүжиг, Цирк зэрэг урлагийн 30 гаруй мэргэжлээр мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэж байна.
Өнгөрсөн 80-аад жилийн хугацаанд 8000 гаруй мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэн гаргажээ. ХБК-ийн мэргэжлийн багш нарын 90 гаруй хувь нь ЗХУ-ын /хуучнаар/ Москва, Санкт-Петербург, Екатеринбург# Киев, Ереван, Баку, Алма-Ата болон социалист гэгдэх БНАГУ, Болгар, Чех, БНХАУ, АНУ, Итали, Франц-д өндөр боловсрол эзэмшсэн 200 гаруй эрдэмтэн багш нар 1000 гаруй оюутан, сурагчдад сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Тус сургуулийн сурагч, оюутнууд 1989 оноос олон улсын уралдаан, наадмуудад идэвхитэй оролцож эхэлсэн юм. Тухайлбал 1989, 1992, 1999 онд Японы Токио хотноо болсон Дэлхийн ая зохиогч хүүхдүудийн олон улсын наадамд сурагч Д.Оюунтүлхүүр, О.Солонго, Н.Дамдинсүрэн нар Гран При шагнал хүртэж, 1995 онд Францын Париж хотноо болсон М.Магины нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд сурагч Г.Батзаяа тэргүүн байр эзэлснээр манай хүүхдүүдийн амжилт цуурайтаж эхэлсэн юм. Сүүлийн 10 гаруй жил АНУ, ОХУ, Франц, Испани, Чех, Итали, БНХАУ зэрэг улс орнуудад зохион байгуулдаг олон улсын уралдаан, наадмуудад 300 орчим оюутан сурагч тэргүүн болон бусад шагналуудыг хүртсэн амжилт үзүүлсэн юм.
Хөгжим Бүжгийн Коллеж Ж.Чулууны нэрэмжит "Өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаан"- ыг сүүлийн 10 гаруй жил, 2011 оноос "Ф.Шопен ба XXI зууны Монгол" олон улсын төгөлдөр хуурчдын уралдаан", Б.Шаравын нэрэмжит "Мэргэжлийн дуучид, Үндэсний хөгжмийн хөгжимчдийн олон улсын уралдаан"-ыг уламжлал болгон амжилттай зохион байгуулж байна.

No comments:

Post a Comment