Монгол Улсын Консерваторийн Эрдмийн зөвлөлийн анхдугаар хуралдаан 2018 оны 10-р сарын 01-нд Консерваторийн “Эрдмийн өргөө”-нд боллоо.
Хуралдаанаар тус сургуульд олон жил үр бүтээлтэй ажилласан багш докторуудад Монгол Улсын Консерваторийн “Хүндэт Профессор”, “Профессор”, “Дэд профессор” цол олгох асуудлыг хэлэлцэн М.Цэрэндорж, Ч.Наранхүү, СХФ-н багш Г.Занаа, Н.Ганчимэг, ҮХФ-н багш Ё.Батбаяр, БЦФ-н багш Т.Туул, О.Эрдэнэцэцэг нарт “Хүндэт Профессор” цол, СХФ- багш Ч.Чинбат, ДФ- н багш Х.Уртнасан, БЦФ-н багш Г.Долгорсүрэн нарт “Профессор” цол, СХФ-н багш Г.Ширчинбаатар, Ч.Тунгалаг, Ц.Ариунболд, Ж.Баярсайхан, С.Саянцэцэг, ХУФ-н багш М.Озила, Р.Оюунбат, ДФ-н багш Б.Сүхээ нарт “Дэд профессор” цол тус тус олгохыг шийдвэрлэж 2018 оны 10-р сарын 03-ний өдөр Консерваторийн концертын бага танхимд цол гардуулах ёслолын ажиллагаа амжилттай боллоо.
No comments:
Post a Comment