Tuesday, October 30, 2018

Indian summer - award

Жил бүр уламжлал болгон явагддаг "АЛТАН НАМАР-2018" хөгжмийн наадамд хамтран ажилласан Монгол Улсын Консерваторид Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооноос баяр хүргэж, ТАЛАРХАЛ илэрхийлэв.







Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас 2018 онд улсын санд худалдан авах хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлүүдийг тодруулах үйл ажиллагааг Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоотой хамтран  өнгөрсөн өдрүүдэд зохион байгууллаа.

Засгийн газрын тогтоолоор батлагдсан Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журмын хүрээнд зохион байгуулсан уг шалгаруулалтад нийт 12 бүтээл ирсэн байна. Мэргэжлийн зөвлөлийн шалгаруулалтаар дараах таван бүтээлийг улсын санд худалдан авах шийдвэр гаргажээ. Үүнд:

  • Н.Жанцанноров “Ятгын концерт №2”
  • Ш.Өлзийбаяр    “Чингисийн хүүхдүүд киноны хөгжим”
  • Цэн.Эрдэнэбат  “Ятгын II концерт”
  • Б.Ганхуяг           “Байтаг богд” магтуу
  • Ж.Энхбаяр          “Рапсодия"

Соёл урлагийн газраас цаашид 2018 онд “Улсын санд худалдан авсан хөгжмийн шилдэг бүтээл"-ийн шүүмж хэлэлцүүлэг зохион байгуулах, бүтээлүүдээр цомог /CD/ гаргаж олон нийтийн хүртээл болгох, бүтээлийг мэргэжлийн урлагийн байгууллагуудын урын санд ашиглах боломжийг нэмэгдүүлэх зэрэг олон талт ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.







Ургацын талбайд хөгжөөн тасрахгүй
Уудам бэлчээрт шуугин татрахгүй
Алтан намар он жил улиран дуурсгалтай
Аяны шувуудыг дагаад нисчихгүй нь сайхан

Ай даа намар цаг
Алтан сайхан цаг
Ай даа намар цаг
Амьдрал тэтгэх цаг

Бодол хүслийн жигүүр цуцахгүй
Борхон зүрхний хайр дундрахгүй
Алтан намар эсэн энхийн ерөөлтэй
Аясын салхийг дагаад хийсчихгүй нь сайхан
Дахилт

Ижилдсэн нөхдөө мартахын аргагүй
Эгшиг дуугаа таслах учиргүй
Алтан намар аялгуу айзмын уянгатай
Алслах нарыг дагаад буцчихгүй нь сайхан


Галуун цуваа хөвөрсөн
Голын ус нь мэлгэнэсэн
Ганган байгаль хосолсон
Гоёхон намрын өнгө юм аа
Ганган байгаль хосолсон
Гоёхон намрын өнгө юм аа

Амуу тариа найгасан
Арвин сүрэг налайсан
Айргийн амт нь чимчгэнэсэн
Алтан намрын шим юмаа
Айргийн амт нь чимчгэнэсэн
Алтан намрын шим юм аа

Ургах наран төөнөсөн
Усны шувууд ганганасан
Уянга сэтгэл эгшиглэсэн
Уудам нутгийн минь намар юм аа
Уянга сэтгэл эгшиглэсэн
Уудам нутгийн минь намар юм аа

Уянга сэтгэл эгшиглэсэн
Уудам нутгийн минь намар юм аа...

No comments:

Post a Comment