2018.10.15-нд Монгол Улсын Консерваторийн Цөөхүүл Хөгжмийн Тэнхмийн багш нарын нээлттэй хичээл боллоо.
МУ Консерваторийн Цөөхүүл Хөгжмийн Тэнхмийн Зөвлөх багш У.Цэцэгмаа, МУГЖ Б.Солонго болон багш Г.Оюунэрдэнэ нар хамтран Концертмейстерийн Ур Чадвар хичээлийн онцлогийн талаар болоод дуулаачын бүтээлийн төрлүүдийг анилцуулан оюутан сурагчдад сонирхолтой нээлттэй ичээл толилууллаа.
Ц.Х.Т-с зохион байгуулсан нээлттэй хичээлд энэ мэргэжлээр багшилж байгаа 3 үеийн багш нар
оролцсон нь их онцлог сонирхолтой байсан бөгөөд У.Цэцэгмаа багш тус тэнхмийн түүх болоод
өөрөө ажиллаж байсан түүхээс, Б.Солонго багш концертмейстер хүнд байх ёстой чадварууд, хариуцлага, овсгоо мэдрэмжүүдийн талаар болон өөрт тохиолдож байсан тоглолтуудад хэрхэн тоглож байсан талаар мөн дэлхийн том тайзнаа болон том конкурсуудад хэрхэн оролцож байсан алаараа танилцуулсан юм. Мөн МУЖ Дорхорлоо багштай хамтран П.И.Чайковскийн бүтээлээс олилуулсан билээ.
Г. Оюунэрдэнэ багш залуу дөнгөж төгсөж ирээд ажиллаж байгаа багшийн хувьд өөрийн суралцаж байсан сургуулийнхаа тус хичээл дээр яаж суралцаж байсан талаар болоод ялгаатай зүйлсийг ярьж танилцуулсан бөгөөд тус нээлттэй хичээл нь энэ мэргэжлээр мэргэшин суралцаж байгаа хэн бүхэнд мэдлэг нэмсэн урам зориг өгсөн өгөөжтэй арга хэмжээ болсон билээ.
No comments:
Post a Comment