1968 онд ХБДС-ийг төгссөн төгсөгчдийн 50 жилийн ойд зориулсан уулзалтын үйл ажиллагааг нээж анги удирдсан багш Д.Лхамсүрэн үг хэлэв. Төгсөгчдийг төлөөлж 1968 оны төгсөгч ХБК-ийн захирлаар 2000-2010 онд ажилласан Ч.Наранхүү үг хэллээ. Дараа нь Хөгжлийн бодлого, Монгол Улсын Консерваторийн Маркетингийн албаны дарга Б.Баасансүрэн төгсөгчдийн уулзалтын баярт зориулж үг хэллээ. Төгсөгчид төрөлх сургуульдаа болон ангийн багшдаа зориулан бэлэг хандив өргөв.
Тэргүүний төгсөгчдийг шагнаж урамшууллаа.
Төгсөгчдөд зориулсан хүндэтгэлийн тоглолт:
- Доржготовын үг, 1968 оны төгсөгч Л.Насанбатын ая "Цагаан шүхэртийн адис уу даа" ҮУИТөатрын дуучин Урантунгалаг дууллаа.
- Ц.Намсрайжав "Халуун элгэн нутаг" 1968 оны төгсөгч Гомбо-Очир дуулж, Л.Насанбат төгөлдөр хуураар хамсран хөгжимдөв.
- Ж.Чулуун "Уран хас" бүжгийн жүжгийн вальс 1968 оны төгсөгч нэрт шанзчин Ш.Отгонжав хөгжимдөж язгуурдав.
- Р.Петросян "Бүрээчдийн жагсаал" ҮБХИС-ийн ЦХС-ийн багш Ч.Наранхүүгийн шавь 3-р дамжааны оюутан Э.Номин, Г.Нандинчимэг, Б.Халиун нар нарийн бүрээгээр хөгжимдөж багш Гэрэлтзул төгөлдөр хуураар хамсрав.
- 1968 оны төгсөгч Ч.Наранхүүгийн хөгжим "Нарийн бүрээний концерт" ЦХС- ийн 4-р дамжааны оюутан Э.Одончимэг нарийн бүрээгээр гоцолж, ҮБХИС-ийн ЦХС-ийн үлээвэр найрал хөгжим хөгжимдөв. Удирдаач багш Б.Алтанхуяг
- Б.Оюунбат Монгол моринхуурын гоцлол, удирдаачийн 4-р дамжааны оюутан С.Төрбат, Б.Баттулга нар моринхуураар гоцлов.
- Марк Минерв “Усан онгоцны зогсоолд” ЦХС-ийн үлээвэр найрал хөгжим хөгжимдөв. Удирдаач багш Б.Алтанхуяг
No comments:
Post a Comment