Friday, November 16, 2018

2018 Wuhan Optics Valley International Acrobatics Festival

БНХАУ-ын Ухань хотноо хоёр жилд нэг удаа болдог Олон улсын циркчдийн А зэрэглэлийн 13 дахь удаагийн тэмцээн аравдугаар сарын 26-наас энэ сарын 1-нд болж өндөрлөлөө.
Монгол Улсын Консерваторийн төгсөгч Б.Золбаяр, Б.Золбаясгалан ахлагчтай Шидэх банзнаас үсрэгчид үзүүлбэр тэргүүн дээд Алтан цом авлаа
Тус тэмцээнд 40 орны шилдэг циркчид бүртгүүлснээс шигшиж, 14 орны 200 гаруй уран бүтээлч өрсөлджээ. Манай улсын Есөн өрлөг хамтлагийн тухайд 2010 онд тус уралдаанд оролцож, мөнгөн цомын эзэн болж байсан юм. Харин энэ удаад амжилтаа ахиулан циркчдийн Дэлхийн аварга боллоо. Ингээд тус хамтлагийн ахлагч, Соёлын тэргүүний ажилтан Б.Золбаясгалантай ярилцсанаа хүргэе.
-Энэ өдрийн мэнд.
-Баярлалаа. Танай сонины уншигч­дад энэ өдрийн мэнд хүргэе.
-Юун түрүүнд “Есөн өрлөг” хамт­лагийнханд баяр хүргэе. Циркчдийн дэлхийн аварга шалга­руулах тэмцээн гэгддэг “Ухань”-ийн олон улсын А зэрэглэлийн урал­даанаас гранпри шаг­­нал хүртээд ир­лээ. Сэтгэгдлээсээ  хуваал­цаач? 
-Монголын циркчид 1994 оноос энэхүү тэмцээнд акро­батын үзүүлбэрээр оролцож эхэлсэн. Үүнээс хойш тас­ралгүй оролцсоор ирлээ. Өөрөөр хэлбэл, 24 жилийн дараа “Есөн өрлөг” хамтлаг маань энэ тэмцээний алтан цомыг хүртэж байна. Маш их баяр байна. Өмнө нь манай циркчид мөнгө болон хүрэл цом авч байсан.
Энэхүү тэмцээнд дэлхийн циркийн урлагийн өнгийг тодорхойлогчид өрсөлддөг. Ийм учраас “Ухань”-ий тэмцээнд түрүүлсэн нь бидний хувьд маш том амжилт юм.
Манай хамтлагийн хувьд анх 2010 онд энэ тэмцээнд У.Энхбаяр багшийнхаа удирдлага доор оролцож, мөнгөн цомын эзэн болж байсан. Харин найман жилийн дараа түрүүллээ. Энэ бол манай хамтлагийн олон улсын тэмцээнээс хүртсэн дөрөв дэх алтан цом. Мэдээж эдгээр алтан цомын хамгийн дээр залрах нь “Ухань”-ий цом болж байна. Монголын циркээр овоглож явдаг хүн бүрийн хүсэл шингэсэн цом боллоо.
-Та бүхэн “Шидэх банзнаас үсрэх” нэртэй үзүүлбэрээрээ алтан цом авчээ. Энэ үзүүлбэрийн тухай дэлгэрүүлж яриач?
-Энэхүү тэмцээнд өмнө нь бид уран нугаралт болон хүүхдийн төрлүүдээр оролцож, мөнгө, хүрэл цом хүртсэн юм. Мөн хамтлагийн удирдагч багш У.Энхбаяр 2000 онд “Хүч тамирын гайхамшиг” гэдэг үзүүлбэрээр тусгай шагнал хүртэж, “Би энэ тэмцээний алтан цомыг шавь нартайгаа авна. Эх орондоо заавал аваачих болно” гэсэн амлалтыг өөртөө өгч байсан гэдэг. Энэ амлалтыг шавь нар нь биелүүллээ. Багшийнхаа хүслийг биелүүлж, дутууг нь гүйцээсэн сайхан явдал боллоо.
-Алтан цомын эзэн “Есөн өрлөг” хамт­ла­гийнхаа тухай танил­цуулаач?
-Манай хамтлаг 11 хүний бүрэлдэхүүнтэй оролц­сон. Б.Золбаяр, Б.Зол­баясгалан, Л.Тэлмэн, Б.Үржиндулам, Д.Пүрэв­самбуу, Г.Бат-Эрдэнэ, н.Батбаяр, О.Эрдэнэбат, Ц.Отгонтэгэр нар багтсан. Манай хамтлаг анх 2008 онд есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан юм. Хамтла­гийнхаа 10 жилийн ойн дээр “Ухань”-ий олон улсын тэмцээн түрүүл­сэн бэлэгшээлтэй зүйл тохио­лоо. Бидний амжилтын эх үндэс нь У.Энхбаяр багш юм. Харин хамтлагийг үүсгэн байгуулсан хүмүү­сийн нэг бол миний төрсөн ах Б.Золбаяр.
-Таны хувьд “Есөн өрлөг” хамтлагийн ах­лагч. Хэзээнээс циркийн урлагтай холбогдсон бэ?
-Би 1999 онд циркийн урлагт хөл тавьсан. Циркт дурлах болсон шалтгаан нь миний төрсөн ах Б.Золбаяр юм. Тухайн үед жоохон хүүхэд ахыгаа хараад түүн шиг циркчин болох юмсан гэж хүсдэг байлаа. Улмаар 2000 онд Хөгжим бүжгийн коллежийн дэргэд дэх циркийн ангид орсноор циркийн урлагт хүчин зүтгэх эхлэлээ тавьсан. Би энэ удаагийн тэмцээнд алтан цом хүртсэн шидэх банзны төрлөөр 13 жилийн турш суралцаж байна. Миний өдий зэрэгтэй яваа нь Монголын циркийн үе, үеийн багш нарын минь ач юм. Харин одоо 18 жилийн турш сурч мэдсэн зүйл, турш­лагаа бусдад зааж явна.
-“Ухань” болон “Вүчио”-гийн олон улсын тэм­цээнд манай циркчид ам­жилттай оролцдог. Эд­гээр тэмцээн бусад олон улсын тэмцээнээс юугаа­раа онцлог байдаг бол?
-Чиний хэлсэн хоёр тэмцээн олон улсын А зэрэглэлийн тэмцээн гэдгээрээ хамгийн нэр хүндтэй юм. Ялангуяа “Ухань”-ий тэмцээн бол маш өндөр зэрэглэлтэй циркчид оролцдог. Циркчид энэхүү тэмцээнд оролцохоор өөрсдийн бичлэгийг илгээгээд шалгарч чадвал оролцох эрхтэй. Сая гэхэд л 14 орны 200 гаруй циркчин шалгарч оролцсон. Олон улсын циркчдийн дунд “Ухань”-аас цом авахаас илүүтэй оролцоно гэдэг нь нэр хүндийн хэрэг гэж ярьдаг. Мөн манай улсын Засгийн газраас шагналд тодорхойлох олон улсын циркийн тэмцээнийг тогтоосон байдаг. Үүнд нь “Ухань”, “Вүчио”-гийн тэмцээнүүд ордог юм. Эдгээр зүйлээрээ бусад тэмцээнээс ялгардаг.
-Засгийн газрын шагналд тодорхойлдог гэж та сая хэллээ. Ер нь циркийн урлагийг төр засгаас дэмжих дэмжлэг хэр байна?
-Монголын цирк төрийн мэдэлд биш хувийн хэвшилд шилжээд нэлээд хугацаа өнгөрлөө. Зөвхөн циркийн байрыг хувьчилсан гэж бид боддог. Төрийн дэмжлэг гэвэл олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс авсан алтан цомд 80 сая, мөнгөн цомд 60 сая, хүрэл цомд 40 сая төгрөгийн шагнал хүртээнэ гэж Засгийн газраас тогтоосон байгаа. Үүнээс өөрөөр бол дэмжлэг үзүүлэх нь ховор. Бид өнөөдөр олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс алтан цом хүртлээ гээд улсаас авах мөнгө чухал биш. Харин Монголын циркийн урлаг дэлхийд хаана явааг харуулж, эх орныхоо нэрийг циркээр дамжуулан гаргаж байгаа нь чухал юм. Циркийн урлагийг төрөөс дэмжээд явах юм бол ямар том амжилтад хүрч болохыг Хятадын циркээс бид үзээд ирлээ. Хятад Улс 55 мужаас бүрддэг ба 52 мужид цирк байдаг. Түүнийгээ улсаас дэмжээд хөгжүүлж байна. Үр дүнд нь Хятадын циркчдийн үзүүлбэр ямар сайн байгааг харж байлаа. Манай улсын хувьд ганцхан цирктэй. Бид хувийн байгууллага гэж явдаг тул байгууллага маань л дэмжинэ. Нэмээд төр засгийн бодлого хэрэгтэйг энд хэлэх нь зөв байх.



-Танай хамтлаг мар­гааш өглөө эх орноосоо мордоно гэсэн. Энэ удаад ямар зорилгоор хаашаа явах гэж байна?
-Бид маргааш “Циркус киние” циркийн урилгаар Европ тивийг зорих гэж байна. Тэнд очоод зул сарын баярт зориулсан европийн хамгийн том циркийн тоглолтод оролцох юм. Тоглолт хоёр сар орчим хугацаанд үргэлжилнэ.
-Циркчид гадагшаа тэмцээн уралдаан, тоглолт гээд маш олон хоног, сараар явдаг. Ингэж явахад гарах замын зардлаа хэрхэн зохицуулдаг вэ?
-Энэ бүх зардлыг бид­ний оролцож буй тэмцээ­нийг зохион байгуулагчид гаргана. Бид тухайн тэмцээнд оролцох эрхээ авч чадсан л бол бүх зүйл цаанаасаа байдаг. Үүгээрээ циркчид бид их азтай юм. Хүмүүс өөрсдөө зардал мөнгөө гаргаад газар орон үзэхээр явдаг бол  бид зөвхөн үзүүлбэрт хэрэгтэй зүйлээ бэлдээд л уран бүтээлээ үзэгч олонд хүргэнгээ аялдаг.
-Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье?
-Баярлалаа. Бидний гаргасан амжилт, уран бү­тээлийн талаар олонд та­ниулж байгаа танай хамт олонд ажлын амжилт хүсье.




Jury members of 13th Wuhan International Acrobatic Art Festival. — with Mykola Kobzov, Jasmine Straga, Elisa Van der Meijden and Pavel Kotov.

The 13th Wuhan Optics Valley International Acrobatics Festival is scheduled to be held at the Wuhan Acrobatic Hall, from October 26 to November 1, 2018.

The festival embraces five activities, namely, stage acrobatics, aerial acrobatics, magic shows, comic performances and animal taming performances, attracting over 200 acrobats from 14 countries and regions including the United States, Britain and Mongolia, etc.

The Wuhan Optics Valley International Acrobatics Festival, which has been held for 26 years, becomes one of the brand cultural activities of Wuhan, and enjoys equal popularity with the Monte Carlo International Festival, the Paris International Acrobatic Festival and the China Wuqiao International Circus Festival.

No comments:

Post a Comment