Ховд аймгийн Хөгжимт драмын театрын 81 дэх жилийн өвөл цагийн уран бүтээлийн нээлт энэ оны 11-р сарын 5-ны өдөр боллоо.
Театрын нээлтэд Төрийн соёрхолт, АЖ Ж.Чулууны хүү УГЗ Ч.Чинбат Монголын Улсын Консерваторийн багш, уран бүтээлчид, оюутнуудтайгаа болон театрын ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчдийн төлөөлөл оролцсон байна.
Төрийн соёрхолт Ардын жүжигчин Ж.Чулууны 90 жилийн ой энэ жил тохиож, БСШУСЯ-аас олон ястны урлаг соёлын алдар цуутнуудын тухай, дундрашгүй их өв соёл, хойч үед түүх болон үлдэх “Чулуун” нэртэй шинэ ном хэвлэгдэн гарсныг тус таетрын өвөл цагийн нээлтэд оролцогчдод түүний хүү Монгол Улсын УЗГ Ч.Чинбат танилцууллаа.
МУУГЗ Ч.Чинбат “Нар ээсэн энэ сайхан өдөр аавын маань нэрэмжит театрын нээлт болж байна. Энэ театрт Монголын олон ястан, үндэстний соёл, тэдний дуу хөгжим шингэсэн, хадгалагдаж буйгаараа хайрлах ёстой, хүндлэх ёстой театр. Миний хувьд Монголын Улсын Консерваторийн багш, уран бүтээлчид, оюутнуудтайгаа, уран бүтээлтэйгээ ирж оролцож байна. Дээрээс нь яамны сайд ирж өөрийн хүндэтгэлийг үзүүлж байгаад талархалтай байна” гэлээ.
Олон ястны өлгий Ховд аймгийн ХДТ-ын суурь нь “Улаан гэр”-ээс анхны галаа асааж, театрчилсан клуб болж улмаар 1950 онд Хөгжимт дамын театр болон өргөжсөн тус театр энэ удаад Ардын жүжигчин Ж.Чулууны "Уран хас" бүжгэн жүжгийн вальс хөгжмөөр нээлтээ хийжээ.
No comments:
Post a Comment