Sunday, November 18, 2018

Хөгжмийн урлаг дахь Монгол - Оросын хамтын ажиллагаа

Орос-Зөвлөлтийн сургагч-мэргэжилтнүүдийн Монголын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмэр, түүхэн ач холбогдол
Эрдэм шинжилгээний хурал 2018 оны 11 дүгээр сарын 20-ны 16.00 цагт Монгол Улсын Консерваторийн концертын "А" танхимд болно.

Хөтөлбөр
  • 15.00: - ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бурэн эрхт Элчин сайд И.К.Азизов тэргүүтэй зочдыг угтан авах
  • 15.15 - Захирал Ц.Пүрэвхүү Хүндэт зочдыг хүлээн авч уулзах
  • 15.30. Гэрэл зургийн үзэсгэлэн үзуүлэх 
  • 16.00: Эрдэм шинжилгээний хурал
  1. "Монгол оронд өрнийн маягийн хөгжмийн сургууль үүсэж хөгжихөд Орос - Зөвлөлтийн багш нарын оруулсан хувь нэмэр, түүхэн ач холбогдол" / МУКонсерваторийн зөвлөх багш, доктор Ц.Ариунболд
  2. "Орчин цагийн монголын хөгжмийн урлаг ба Монгол - Оросын харилцаа" / илтгэгч МУК-ийн ХУФакультетын багш, хөгжим судлаач С.Энхбулаг
  3. "Өрнийн хөгжмийн соёлын анхдагч - А.Кольцов" /доктор, профессор, хөгжим судлаач Ж.Энэбиш
  4. "Лялин ба монголын цэргийн хөгтким" /МУАЖ, профессор П.Хаянхярваа
  5. С.А.Кондратьев "Музыка монгольского эпоса" / МУК-ийн ХУФакультетын зөвлөх багш, доктор Р.Оюунбат
  6. "1930-д оны хөгжмийн түүхэн тэмдэглэл" / СУИС-ийн багш, докторант Ж.Чулуунцэцэг
  7. "Борис Смирнов ба шинэ цагийн Монголын хөгжмийн түүчээ" / СУИС-ийн СУСХүрээлэнгийн Урлаг судлалын секторын эрхлэгч, хөгжим судлаач, доктор Д.Энхцэцэг
  8. "Монголын балетын урлагийн түүхэн тэмдэглэл" /МУК-ийн Бүжгийн Факультетын багш - судлаач Б. Энхчимэг
                • 17.30: Чөлөөт ярилцлага
                • 18.00: Концерт 
                1. "Подмосковные вечера". МУ-ын Консерваторийн найрал дуучид, удирдаач Д.Нандинцэцэг
                2. "..." МУ-ын Консерваторийн IV курсын оюутан Бат-Үжин, мэргэжпийн багш А.Бүтэд
                3. "..." ДБЭТеатрын гоцлол дуучин МУСТА Б.Энхнаран, төгөлдөр хуурч
                4. "...." "Увертюра" хамтлаг
                5. " " МУ-ын Консерваторийн Дуулаачийн факультетын багш
                6. Ө.Цэрэнчунт дуулна
                7. "..." ДБЭТеатрын гоцлол дуучин МУСТА Б.Бат-Эрдэнэ дуулна
                8. "Россия и Монголия" А.Островскийн хөгжим МУ-ын Консерваторийн найрал дуучид, удирдаач Д.Нандинцэцэг
                • 18.30: Үдэлт



                Соёл урлагийн хөгжлийн түүхэнд энэ үед ажиллаж байсан зөвлөлтийн мэргэжилтэн А.А.Рабинович, Г.А.Уварова, В.Я.Романовский, Ф.И.Клейшко, Б.Ф.Смирнов, И.Я.Белоусов, Н.Бельский, И.Я.Исполнев, И.Кузнецова зэрэг хүмүүс үнэнхүү чин сэтгэлээсээ ажиллаж, театрын уран бүтээлийн агуулга, чанарыг сайжруулахад онцгой анхаарч байлаа. Энэ хүмүүс бараг бүгдээрээ энэ сургуульд багшилж байв. Б.Смирнов 1940 онд манай мэргэжилтнээр уригдан ирж, Улсын төв театрт ажиллаж уран сайхны сургуульд багшилж байлаа. Тэрээр ардын сайн дурын урлагаас мэргэжлийн хөгжмийн урлагт шилжих ээдрээтэй үед уян хатан, уран арга хэрэглэж, тэр үеийн театрын хөгжимчдөд нот бичиг зааж, үндэсний хөгжмийн зэрэгцээгээр симфони найрал хөгжмийн аль нэг хөгжимд сургах нүсэр ажлыг хийсэн юм. Энэ нь манайд симфони найрал хөгжим үүсэх эхлэл болжээ. Гэвч хэд хэдэн хөгжмийн зэмсэг эзэмшиж, чанартай уран бүтээл хийнэ гэдэг үнэхээр хүндрэлтэй байсан нь мэдээж. Үнэхээр авьяас билигтэй хөдөлмөрч, энэ ажлынхаа төлөө юугаа ч зориулахад бэлхэн хүмүүс энд ажиллаж байсан нь тэр их ачаалал, саад бэрхшээлийг туулах, давахад шийдвэрлэх нөлөө үзүүлжээ. 1943,1944 он гэхэд театрын хөгжим анги Үндэсний найрал хөгжмийн маягаар ажилладаг, симфони найрал хөгжим хэлбэрээр ч ажилладагуниверсаль хамтлаг болж чадсан байв. Аугаа их хөгжимчид болох Ж.Чулуун хуучир, хийл, Ц.Намсрайжав хуучир, валторн, үлээвэр хөгжим, ГЖамъян морин хуур, виолончель, Ц.Дашдулам шудрага, эрдүү хийл, С.Базаррагчаа шудрага, эрдүү хийл, Д.Цэрэндолгор хуучир, хийл, С.Цэвэлмаа хуучир, хийл зэрэг хөгжмийн аль алинаар нь тоглодог байсныг түүх гэрчилнэ.

                No comments:

                Post a Comment