Tuesday, December 4, 2018

90th Anniversary Tsevelmaa

ОРЧИН ЦАГИЙН МОНГОЛЫН ХӨГЖМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН С.ЦЭВЭЛМАА -90 ЖИЛ
Монгол Улсын Гавъяат жүжигчин, дэд профессор Сундуйн Цэвэлмаагийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан арга хэмжээний хүрээнд ЭШХурал зохион байгуулагдлаа. Хуралд
“МУГЖ, дэд профессор С.Цэвэлмаагийн хуучир хөгжмийг хөгжимдөх арга барил, сургах арга зүйн зарим асуудал” (МУКонсерваторийн Үндэсний Хөгжмийн Факультетын хуучир хөгжмийн багш  О.Энхмаа)
“МУГЖ, дэд профессор С.Цэвэлмаа – хуучир хөгжмийн мэргэжлийн системт сургалтыг үндэслэгч болох нь” (МУКонсерваторийн Үндэсний Хөгжмийн Факультетын хуучир хөгжмийн багш П.Мөнгөнцэцэг)
“Хуучрын гарал үүсэл ба Хятадын хуучир хөгжмийн хөгжлийн тухай товч тэмдэглэл” сэдэв бүхий илтгэл(БНХАУ-ын Шанхай хотын хөгжмийн консерваторийн магистрант Э.Цэндсүрэн)

“С.Цэвэлмаа багш: өрнө ба дорно” (урлаг судлалын ухааны доктор, хөгжим судлаач Д.Энхцэцэг) зэрэг илтгэлүүдийг сонордуулав.

Хуралд өөрийн биеэр хүрэлцэн ирж амжаагүй боловч сонирхолтой илтгэлээр Шанхай хотын хөгжмийн консерваторийн магистрант Э.Цэндсүрэн нь өнөө цагийн монголын хгөжмийн хүрээн дэх хуучир хөгжмийн өнгөрсөн түүх ба ирээдүй гэдэг талаас нь асуудал дэвшүүлсэн байлаа.
Нэрт хуучир хөгжимчин С.Цэвэлмаагийн хөдөлмөр зүтгэлээрээ бий болгосон орчин цагийн хуучир хөгжмийн хөгжил, дэвшил, сургалтын тогтолцооны талаар түүний шавь нар болох О.Энхмаа, П.Мөнгөнцэцэг багш нар тодорхой баримтад тулгуурлан илтгэлээ толилуулсан бол хөгжим судлаач, доктор Д.Энхцэцэг(мөн түүний шавь) “С.Цэвэлмаа багш: өрнө ба дорно” илтгэлдээ тэрхүү уран бүтээлчийн олон талт үйл ажиллагааг сонирхолтой байдлаар илтгэсэн нь хуралд оролцогчдын анхаарлыг татаж байв. Мөн хурлыг хөтлөгч МУК-ийн ХУФ-ын багш, хөгжим судлаач С. Энхбулаг эрхэм багшийнхаа 1982 онд бичиж байсан чухал сургааль бүхий захидлын гар бичмэлээс уншиж танилцуулав.
Мөн хурлын илтгэлүүдийн дараа нэрт хуучирч, сурган хүмүүжүүлэгч С.Цэвэлмаагийн шавь МҮУИТеатрын уран сайхны удирдагч, МУУГЗ, хөгжим судлаач А.Цэдэн-Иш, хамт ажиллаж, хөдөлмөрлөж байсан МУУГЗ, ахмад хөгжмийн зохиолч Ж.Шараа, доктор Р.Оюунбат нар сэтгэлийнхээ үгийг хэлж байсан юм.
Хөгжим судлаач С.Энхбулаг. 2018.12.04.16.30.














































No comments:

Post a Comment