Хөгжмийн зохиолч Рэнцэнгийн БАТ-ЭРДЭНЭ
Юун түрүүн энэхүү ажлыг эхлүүлэх бололцоог олгосон миний төрсөн найз хөгжмийн зохиолч хөгжимчин Рэнцэнгийн Бат-Эрдэнэ түүний гэр бүлийнхэнд талархал илэрхийлье.
Энэхүү эмхэтгэлд эрхэм зохиолчийн сүүлийн жилүүдэд бичсэн бүтээлүүдийг оруулсан болно. Та бүхэн энэхүү бүтээлүүдийг сонсох, үзэх хүсэлтэй агаад зохиогчийн цомог болох Drum sound glorified throughout DVD,CD авч сонирхон үзэж болно.
Бид "Монгол Төрийн үндэсний хөгжмийн их найрал" байгуулах үйлсийн төлөө зүтгэн байсан тэр үед Монгол үндэсний хөгжим, найралд зориулсан бүтээл, түүнээс бүрдсэн эмхэтгэл, ном бүтээх хэрэгцээтэй юм байна хэмээн ярилцаж байсан үе саяхан мэт...
Монгол үндэстний хөгжим, хамтлаг, үндэсний хөгжмийн найрал Монголдоо болон дэлхийн олон орнуудад гайхан бишрэгдэн буй өнөө цагт, түүнд зориулан бичсэн бүтээл хомс буй, энэ л хэмжээгээр үзэгч түмэн монгол үндэсний хөгжмийн урлагийг үнэлэн дүгнэнэ.
Энэ ажлын эхлэл нь УГЗ. нэрт удирдаач Ц.Баатаржав агсанд хийж бүтээхийн их өр, амьд ахуйдаа захиж байсан ажлын эхийг ч болтугай тавих юм сан гэсэн Р.Бат-Эрдэнэ бидний бодож байсан үйлийн нэгээхэн хэсэг билээ...
Р.Бат-Эрдэнэ маань хөгжмийн зохиолч нараа Монгол үндэсний хөгжим болон хамтлаг, найралд зориулсан бүтээлүүд туурвин бүтээхийн эх ирмүүн үйлсэд үлгэрлэн дуудаж энэ ажлаа эхлүүлж байсан билээ....
Бид эмхэтгэл, ном хэмээх сайхан зүйлээр уран бүтээлээ солилцон тоглон, дэлхий дахинд Монгол хөгжмийн зохиолчийн бүтээл туурвил, үндэснийхээ хөгжмүүдээ сурталчлан таниулж, гайхан бишрүүлж явахыг хүснэм...
Их эзэн Чингис хаан лугаа Монгол үндэсний хөгжмийн урлагаараа дэлхий дахиныг байлдан дагуулах тэр өлзийт өдрийн ерөөлийг өргөн дэвшүүлнэм...
Монгол Үндэсний хөгжим, хөгжимчдийн холбооны гүйцэтгэх захирал
Хоохор овогт Дашдорж Бойжоо
No comments:
Post a Comment