Sunday, December 9, 2018

Ariunsuren

Монгол улсын хэмжээнд зохион байгуулагддаг “Оны шилдэг илтгэл” шалгаруулах уралдаан энэ хичээлийн жил “Багшийн хөгжил, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хэрэглээ” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа. Үүнд тус сургуулийн Мэдээлэл зүй Математикийн багш Ц.Ариунсүрэн нь “Багш ялгаатай сургалтыг ойлгох нь” сэдвээр оролцож I шат буюу сургуулиас шалгаран II шат буюу Сүхбаатар дүүргийн судлагдахууны хэмжээнд илтгэлээ хэлэлцүүлэн шилдэг илтгэлээр шалгаран дараагийн шатны хэлэлцүүлэгт оролцох эрхээр шагнагдав. III шат буюу Дүүргийн шилдэг илтгэл шалгаруулах шат Шинэ үе сургуулийн нэрэмжит байдлаар зохион байгуулагдаж үүнд дээрх сэдвээр илтгэлээ амжилттай хэлэлцүүллээ.




No comments:

Post a Comment