Wednesday, December 19, 2018

бүжгийн зөвлөх багш, МУГЖ Ц.Алтангэрэл

Монгол Улсын Консерваторийн бүжгийн зөвлөх багш, МУГЖ Ц.Алтангэрэлийн Мөр сугсраа, Бүжгийн онцлог сэдэвт MasterClass амжилттай боллоо.
Монгол бүжгийн мөр сугсраа,
 бүжгийн онцлог
Монгол бүжгийг мөр сугсраагүйгээр төсөөлж болохгүй.
Мөр сугсраа нь цээж болон мөрийг суллахад онцгой ач холбогдолтой. Мөн монгол бүжигт үндсэн суурь хөдөлгөөн гэж хэлж болно.
Мэргэжлийн бүжигчид бэлтгэх сургуульд уг хөдөлгөөнийг нарийн судлаж, системтэй сургалтын программ, хөтөлбөрт оруулж баяэигдан явах ёстой. Монгол олон үндэстэн, ястангуудтай тэд бүгд маш их цээж, гар, мөр, мөрний солбио орсон хөдөлгөөнүүдтэй байдаг. Энэ бүгдэд мөр сугсраа оржмөн бас холбоос хөдөлгөөн болж ордог. Тийм учраас бас холбоос хөдөлгөөн гэж нэрлэх болсон юм. Халх, Буриад, Эрээн хавирга, Хотон, Баядын жороо, Дөрвөд, Дархад зэрэгт өөрийн онцлог хэлбэрээр мөр сугсраа уламжлал өолон ирсэн. Ялангуяа мэргэжлийн бүжгийн сургуульд мөр сугсрааг өндөр түвшинд зааж, сургаж, эзэмшүүлэх ёстой.
Бүжиг дэглээч нар бүэиг дэглэхэд мөр сугсрааг олон хэлбэрээр оруулж, хөдөлгөөн хоорондын холбоос болгон дэглэж байна. Мөр сугсрааг сайн эзэмшсэн бүжигчний хийсэн бүжиг тайзан дээр үнэхээр амьлаж, гоо сайхны мэдрэмж өгч үзэгчдээр өөрийгөө үнэлүүлж, сэтгэлийг татаж яадваас Монгол бүжигчийн гайхамшгийг харуулж дэлхийд гайхуулах ёстой юм. Тайзны дэглэсэн бүжгүүдэд (Хөдөө нутаг, Сэргэлэн залуус, Дархад, Чичиргэнэ, Цоглог залуус, Жалам хар) мөр сугсраа маш сайхан холбогдож орсон нь дэглээч нарын уран бүтээлийг маш сайхнаар баялаг харуулж чадаж байна.
Бүгийн зөвлөх багш МУГЖ Ц.Алтангэрэл



































No comments:

Post a Comment