Tuesday, December 4, 2018

Цөөхүүл Хөгжмийн Фестивал 2018

Цөөхүүл Хөгжмийн Фестивал 2018 нь Монгол Улсын Консерваторийн Цөөхүүл хөгжмийн тэнхмийн санаачлагаар зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд энэ удаагийн Цөөхүүл Хөгжмийн фестивалийг Монголын Мэргэжлийн Хөгжмийн Холбоотой хамтран зохион байгуулах гэж байгаа нь онцлог юм.
Зорилго:
Тус фестивалийг зохион байгуулсанаар цөөхүүл хөгжмөөр суралцаж байгаа оюутан сурагчид хамсран хөгжимдөх ур чадвар, онцлогийг илүү ойлгож хамтдаа хөгжимддөг уран бүтээлийг олны өмнө толилуулах, уран бүтээлч сэтгэлгээг хөхүүлэн дэмжиж хөгжүүлэх, мөн бие биенээсээ суралцах боломжийг нь олгож нөхөрсөг хөгжимлөг бүтээлч орчин бүрдүүлэх зорилготой юм.
Фестивалийн удирдамж:
Цөөхүүл Хөгжмийн Фестивал 2018 нь 3 төрлөөр уран бүтээлч оюутан сурагчдийг хамруулах бөгөөд үүнд нас үл харгалзан төрөл болгонд шилдэг уран бүтээлчлийг шалгаруулах юм.
Үүнд:
  • Шилдэг төгөлдөр хуурын хоршил 2 (тус бүр 100,000 төгрөгийн шагнал, өргөмжлөл)
  • Шилдэг хамсран хөгжимдөгч 2 (тус бүр 100,000 төгрөгийн шагнал, өргөмжлөл)
  • Шилдэг цөөхүүл хөгжимчин 2 (тус бүр 100,000 төгрөгийн шагнал, өргөмжлөл)
Тоглогдох програм:
  • Төгөлдөр хуурын хоршилын төрөлд: өөрсдийн сонголтоор 2 зохиол
  • Дуулаачтай хамсран хөгжимдөх төрөлд: өөрсдийн сонголтоор 3 дуулаачийн зохиол
  • Цөөхүүл хөгжмийн төрөлд: өөрсдийн сонголтоор 1 сонат хэлбэрийн зохиол


1 comment:

  1. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
    имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    whatsapp: 15733337443
    Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802


    ReplyDelete