Бүжгийн тэнхимийн сонгодог бүжиг, түүхэн бүжгийн багш Н.Болор
Түүхэн бүжгийг мэргэжлийн бүжигчдийн сургалт төдийгүй дуурь, драм болон урлагийн бусад төрлүүдэд заадаг. Хөгжмийн театрын практикт түүхэн бүжиг заавал орох бүрэлдэхүүн болдог. Түүхэн бүжиг бол зөвхөн бүжиг биш тухайн үеийн хүмүүсийн биеэ авч явах соёл орчин ахуй зэрэг олон зүйлийг багтаасан хөдөлгөөний музей юм. Ийм учираас тайзнаа тодорхой цаг үеийг харуулахад тухайн бүх үеийн харуулахаас гадна бүжигчид нь эдгээр зүйлсийг мэдэж биедээ хэвшүүлсэн байх ёстой. Тухайлбал балетад их төлөв түүхэн сэдэвтэй бүтээл түгээмэл байдаг.
XVII-р зуунд Франц улсын Людовик хаан энэхүү бүжигт шинэчлэлт хийж бага зэрэг сонгодог балет талруу нь найруулж эхэлсэн. Мөн энэ бүжгийнхээ үндсэн техникийг нийгмийн үйл явдлууддаа хандуулж, олон нийтэд үзүүлэх болон театрчилсан хэв маяг оруулж тавь эхэлсэн. Энэ бүжгийн урсгал нь ихэвчлэн язгууртнуудын ихэмсэг, ялдам дүр төрхийг харуулсан бүжгүүд байдаг.
XVIII-р зууны сүүлээр тусгайлан тавьсан contredance гэж нэрлэгддэг их ярвигтай, техникийн хувьд их хэцүү хөдөлгөөнүүдтэй бүжиг байсан. Уг бүжиг нь ихэвчлэн том талбайд, хосууд хийдэг бүжиг байжээ.
XVIII-р зууны эхэн үеэс бүжгийн урлагийн тэргүүний төлөөлөгчид соён гэгээрүүлэгчдийн энэ үзэл бодлыг дэмжиж балетыг дуурийн чимэг бус бие даасан урлаг болгохын төлөө үйл ажиллагаа өрнүүлэн илэрхийлэлийн арга барилын эрэл хайгуул хийж, дэглэн найруулж туршиж үзэж байв.
XIX-р зуунд бүжгийн гурван эрин үе байсан.
- The regency era буюу шинэлэг эрин үе. Энэ үед Английн ардын бүжгийн алхалтуудыг оройн цэнгээний бүжгийн төрөлтэй холбосон. Эдгээр бүжиг нь талбай, шугаман тогтоц хийгээд, бие даасан хосууд гүйцэтгэсэн ер бусын шинэлэг бүжгүүд сайсан.
- The flowering of the romantic буюу Романтик цэцэгсийн эрин үе. Энэ үед Полька болон Вальс бүжгүүдийг хийж эхэлсэн. Мөн хүмүүсийг хооронд нь учруулах зорилготой бүжгүүд сайсан.
- The high Victorian era буюу өндөр Викторийн эрин үе. Энэ нь 1870 он байсан бөгөөд нийгмийн бүжиг болоод зарим нэг бүжгүүдийг хэн нэгний эцэг болоод бүр өвөө эмээ нар нь хүртэл бүжиглэдэг байсан.
No comments:
Post a Comment