Monday, December 24, 2018

Sharaa - 80th Anniversary

1960-1980 онд Монголын нийтийн дууны урлагт од болон гялалзаж явсан Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Жамбалын Шараа гуай энэ жил билгийн тооллоор 80 насны сүүдэр зэрэгцэж байна. Насан өндөр болсон ч хөнгөн шингэн, наргиа хөөрөөтэй, ануухан мэт гялалзаж яваа энэ хүн уран бүтээлийнхээ урт замд нийтийн болон хүүхдийн 100 гаруй дуу, дан хөгжмийн 70 гаруй бүтээл, жүжиг, бүжгийн олон хөгжим зохиосон бөгөөд өнөөдөр ч аялгуу дууныхаа ертөнцөд уран бүтээлээ туурвисаар явна. Ажил хөдөлмөрийнхөө гарааг эхэлсэн, С.Гончигсумлаа багшийнхаа нэрэмжит Монгол Улсын Консерваторид Ахмадын хорооны Удирдах Зөвлөлийн гишүүн, тус Зөвлөлийн АБА сангийн тэргүүний албыг хашиж суугаа Ж:Шараа багшийн Уянга яруу дэлгэрхэн дэлхий номын нээлт өнөөдөр боллоо
Уянга яруу дэлгэрхэн дэлхий Ном-CD-ний баярыг Улаанбаатарын Их Сургуулийн захирал, Sc.D., профессор С.Байгалсайхан, Монгол Улсын Консерваторийн захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Пүрэвхүү нар нээж үг хэлэв.
Соёлын гавьяат зүтгэлтэн, Sc.D., профессор Д.Цэдэв баяр хүргэж үг хэлэв.
Уянга яруу дэлгэрхэн дэлхий Ном-CD-ний нээлттэй холбогдуулан Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Жамбалын Шараагийн уран бүтээлээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав. Хуралдааныг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, нэрт эрдэмтэн, зохиолч Гаадамбын хүү, доктор, профессор Билгүүдэй даргалав.
1. 1960-аад он: Нийтийн дууны шинэ соёл бүрэлдсэн нь: А.Мөнх-Оргил УБИС, Рh.D., дэд профессор
2. Дуулаачийн болон дан хөгжмийн бүтээлийн тухайд : Г.Төвшинтөр СУИС
3. Ж.Шараагийн 1960-1970-аад оны үеийн дууны уран бүтээлийн онцлог : С.Энхбулаг МУК
нар илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр хурлыг хааж үг хэлэв.






































































No comments:

Post a Comment