Монгол Улсын Консерватори, Мэргэжлийн урлагийн байгууллагууд хооронд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.
Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Монгол Улсын Боловсролын тухай багц хууль, Соёлын тухай хууль, Сонгодог урлаг-III, Соёлын үйлдвэрлэл үндэсний хөтөлбөрүүдэд тусгагдсан мэргэжлийн боловсон хүчнийг чадавхжуулах, бэлтгэх, дадлагажуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хийх замаар хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийг хангах холбогдох заалтыг тус тус үндэслэн 2018-2019 оны хичээлийн жилээс хамтран ажиллахаар тохиролцож Монгол Улсын мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх, дутагдалтай хүний нөөцийг нөхөн бүрдүүлэх, оюутан сурагчдыг дадлагажуулах, бүтээлч санал санаачилгыг дэмжиж харилцан үр ашигтай хамтран ажиллах зорилготой гэрээнүүдийг байгуулав. Үүнд:
- Дуурь Бүжгийн Эрдмийн театрын дарга МУГЖ Ц.Төвшинтөгс
- Төв аймгийн Монгол туургатан театрын дарга, МУСТА Д.Мөнхбат
- ЦЕГ-ын Сүлд чуулгын дарга хурандаа Л.Гаваасүрэн
- Нийслэлийн дэргэдэх Улаанбаатар чуулгын дарга МУСТА Р.Мөнхсайхан
- ЗХЖШ-ийн дэргэдэх ҮЖҮНХ-ийн дарга МУУГЗ хурандаа Ч.Гансүх
- Үндэсний Урлагийн Их театрын дарга МУУГЗ Г.Цоггэрэл
- Монгол Улсын Филармонийн дарга МУУГЗ Ч.Даваасүрэн
- ХЦДБЧ-ийн дарга МУУГЗ хурандаа Б.Ганхуяг
- Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт Жүжгийн театрын дарга, МУСТА Г.Солонго
- ЦДБЭЧ-ын дарга хурандаа Г.Золзаяа
- ҮБХИС-ийн Цэргийн хөгжмийн сургуулийн захирал хошууч Д.Одгэрэл
- ТОТАЛ MUSIC ХХК-ийн захирал С.Од-Эрдэнэ
No comments:
Post a Comment