МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРИ, МОНГОЛ ДАХ ГЁТЕ ИНСТИТУТИЙН ХООРОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ.
Консерваторийн захирал Ц.Пүрэвхүү 2019 оны 1 сарын 28-нд Монгол дах Гёте институтийн захирал Михаэль Хайнстыг хүлээн авч уулзаж хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Монгол Улсын консерваторид жазз-орчин үеийн хөгжмийн бакалаврын түвшний боловсрол олгох сургалтыг 2016 оноос эхлэн явуулж байгаа нь тодорхой үр дүнд хүрснийг тэмдэглээд энэ чиглэлийн хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх талаар харилцан тохиролцов. Уг сургалтад хичээл заах мэргэжлийн багш нарыг сонгох, сургалтын хөтөлбөрийг боловсруулах, хичээлийн хэрэглэгдэхүүн, хөгжмийн зэмсгээр хангах талаар германы талын хийж байгаа ажил цаашид энэ сургалтыг консерваторийн тэнхимийн хэмжээнд зохион байгуулах чиглэлээр ажиллах боломжийг бүрдүүлнэ гэж талууд дүгнэв.
Ц.Пүрэвхүү, М,Хайнст нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Гэрээнд заасны дагуу Герман болон бусад улсын нэр хүнд бүхий консерваториудын мэргэжлийн багш нар богино хугацаагаар Монголд ирж, оюутнуудад хичээл заах юм.
Хамтын ажиллагааны энэхүү гэрээний заалтыг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
No comments:
Post a Comment