О.Лхагвасүрэн багш нь 1993 оноос ХБДС-д концертмейстер багш, мэргэжлийн багшаар ажиллаж байгаа ба 1998, 2001, 2003, 2008, 2012, 2017 онуудад шилдэг концертмейстер багшаар шалгарч байсан.
Мөн: Соёлын тэргүүний ажилтан, Боловсролын тэргүүний ажилтан, Алтан гадас одонгоор тус тус шагнагдаж байсан.
О.Лхагвасүрэн багш 2019.01.11-ний өдөр 10:00 цагаас 302 тоот ангид өөрийн туршлагаас мэргэжил нэгт багш нар, оюутан сурагчдад зориулж "Үлээвэр хөгжимтэй хэрхэн хамсран хөгжимдөх, Виолончель хөгжимтэй хэрхэн хамсран хөгжимдөх, концертмейстерт тулгардаг зарим бэрхшээл" сэдвээр нээлттэй хичээл өглөө.
Тус нээлттэй хичээлд:
- Концертмейстер багш Э.Хосбаяр 11в ангийн сурагч Төртогтохтой – Гедике “Концертын этюд”
- Концертмейстер багш Л.Мөнххишиг 10а ангийн сурагч Мэргэнтэй- Сен-Санс “Концерт 1-р анги”
- Концертмейстер багш О.Лхагвасүрэн 10в ангийн Ариунгэрэлтэй – Чайковский “День ли царит”
тоглож тухайн зохиол дээр хэрхэн хамсран тоглох, зохиолын анализ хийж ажиллаа.
Тус нээлттэй хичээл нь залуу концертмейстер багш нарт үр өгөөж ихтэй, үлээвэр болон утсан хөгжимтэй тоглоход гардаг бэрхшээлийг хэрхэн удирдах, онцлог зэргийг тусгасан сонирхолтой хичээл боллоо.
Концертмейстерийн тэнхим нь жилийн төлөвлөгөөнд тусгасан ажлын дагуу нээлттэй хичээлийн жилд 4 удаа төлөвлөгөөтэй зохион байгуулж байна. Тус төлөвлөгөөний дагуу дараагийн нээлттэй хичээл 3-р сард болохоор төлөвлөгдөн ажиллаж байна.
No comments:
Post a Comment