БНХАУ-ын ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв,
Монгол Улсын Консерваторийн Үндэсний Хөгжмийн Факультетийн Дорнын Салхи танхимтай хамтран Амтат Хятад хоол өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт БНХАУ-ын Элчин сайд ноён Шин Хай Мин, ЭСЯ-ны соёлын зөвлөх хатагтай Ли Вей, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дэд захирал Н.Хосбагана, ажилтан Хурцбаатар, Монгол Улсын Консерваторийн захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн профессор Ц.Пүрэвхүү, дэд захирал профессор Sc.D. Ш.Ариунаа, Эрдмийн Зөвлөлийн ЭНБД Ph.D. М.Ундраа, ХБМА-ы дарга Б.Баасансүрэн, ҮХФ-ын декан Р.Ганбат СХФ-ын декан Г.Ганчимэг болон албаны бусад хүмүүс, Консерваторийн багш, оюутан сурагчид оролцов.
Thursday, February 28, 2019
Tuesday, February 26, 2019
Johann Sebastian Bach
Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн зөвлөх багш, Профессор Д.Нарантунгалаг санаачлан Өсвөрийн болон залуу уран бүтээлчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, шударга өрсөлдөөнийг бий болгох, академик хөгжмийн салбар дахь барокко хөгжмийн бүтээлийн талаарх мэдлэгийг гүнзгийрүүлэх, нарийвчлан танилцах, хөгжмийн мэргэжлийн сургалтын уламжлалт шилдэг тоглолтыг хөгжүүлэх, хадгалах, тоглоочийн бүтээлч үйл ажиллагааг дэмжих, гүйцэтгэлийн ур чадварыг дээшлүүлэх, авъяаслаг уран бүтээлчдийг тодруулах, олон улсад сурталчлан дэлгэрүүлэх, уялдаа холбоог сайжруулах зорилготой Johann Sebastian Bach-д зориулсан XXI зууны хөгжмийн өргөл - IV уралдааныг зарлаж байна.
information technology
Монгол улсын Консерваторийн шинэ бүтцийн дагуу явагдаж байгаа Сонгон шалгаруулалтын мэдээллийн технологийн шалгалт эхэллээ.
Гадаад хэлний шалгалт эхэллээ.
Монгол улсын Консерваторийн шинэ бүтцийн дагуу явагдаж байгаа Сонгон шалгаруулалтын гадаад хэлний шалгалт эхэллээ.
Циркийн багш нарын эрдэм шинжилгээний хурал
Монгол Улсын Консерваторийн Бүжиг, Циркийн факультетын Циркийн багш нарын эрдэм шинжилгээний хурал эхэллээ.
Илтгэгчдийн нэрс | Илтгэлийн сэдвийн нэр | Оноо | |
1 | П.Болортуяа | Акробат Үсрэлтийн анхан шат | |
2 | Ц.Цогт-Очир | Циркийн жүжигчдийн ур чадварыг дээшлүүлэхэд жонглерын дасгалыг ашиглах | |
3 | У.Цэрэнбаатар | Циркийн тоног төхөөрөмж | |
4 | Р.Ганболд | Циркийн мэргэжлийн акробат үсрэлтийн дунд шатны сургалтын стандарт гүйцэтгэл / 14-16 / | |
5 | Л.Энхзаяа | Циркийн сэтгэл зүйн онцлог | I-байр |
6 | П.Ганхуяг | Тэнцвэрийн анхан шат | |
7 | Б.Эрдэнэтогтох | Циркийн аюулгүйн техник ажиллагаа уяа зангилаа холбоос | |
8 | Н.Энхболд | Акробат үсрэлт / мэргэшүүлэх / | II-байр |
9 | Б.Эрдэнэсайхан | Ази дорно дахины ард түмэн ба мэдлэгийн гурвалжин | III-байр |
10 | Х.Ганболд | Гимнастик |
Monday, February 25, 2019
дэд профессор Т.Тельман багшийн нээлттэй хичээл
Монгол Улсын Консерваторийн Хөгжмийн Ухааны Тэнхимийн зөвлөх, дэд профессор Т.Тельман багшийн нээлттэй хичээл амжилттай болов.
Сонгон шалгаруулалт үргэлжилж байна
Монгол улсын Консерваторийн шинэ бүтцийн дагуу Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургууль, Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургууль, Бүжиг, циркийн мэргэжлийн сургууль, Хөгжмийн ухаан, дуулаачийн сургуулиудын тэнхимийн эрхлэгч нарын Сонгон шалгаруулалт эхэллээ.
Эх Хөг
Д.Бойжоо багштай Их хуур хөгжмийн ангийн -Эх Хөг- тайлан тоглолт 2019 оны 4-р сарын 22-ны 17 цагаас концертын А танхимд болно, хүрэлцэн ирнэ үү.
Successo Per Noi
Төгсөх курсын оюутан Б.Амартүвшин, Ц.Хишигбаяр нарын Successo Per Noi тайлан тоглолт эхэллээ.
Мэргэжлийн багш : МУГЖ Б.Жавзандулам
Концертмейстер багш МУГЖ Б.Солонго
Sunday, February 24, 2019
examination
Монгол улсын Консерваторийн шинэ бүтцийн дагуу Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургууль, Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургууль, Бүжиг, циркийн мэргэжлийн сургууль, Хөгжмийн ухаан, дуулаачийн сургуулиудын захирал, тэнхимийн эрхлэгч болон Эрдэм шинжилгээ, инновацийн алба, Уран бүтээл, маркетингийн алба, Санхүү, нийтлэг үйлчилгээний албадын дарга нарын Сонгон шалгаруулалт эхэллээ.
Friday, February 22, 2019
Ч.Сүхгэрэл: Нарийн бүрээ хөгжмийн үүсэл
Эртний Монголчууд бүрээг мөн цэрэг дайн, найр хурим, баяр ёслол, ахуйн амьдралдаа өргөн хэрэглэж байсан нь манай эртний судар бичигт тэмдэглэн үлдсэн байдаг..
Монголын эзэнт гүрний их хаан Хубилайн үед үлээвэр хөгжмийн бүхэл бүтэн оркестртой байсан бөгөөд 14н мод газар дуу гаргах чадалтай байжээ. Мөн төрийн ёслолын арга хэмжээнд 500н хүний бүрэлдэхүүнтэй оркестртой байсан бөгөөд бүрээ болон үлээвэр хөгжим өргөн хэрэглэдэг байсан. Бүрээний гадна хэлбэр өөрийн хөгжлийн явцад хэлбэр дүрсээ өөрчилж байсан бөгөөд 13-14-р зуунд тахиралдсан буюу зиг заг хэлбэртэй байсан. 16-р зуунаас ороогдсон хэлбэр буюу өнөөгийн төрхөө олсон байна.

wind instrument
Монгол Улсын Консерваторийн Үлээвэр хөгжмийн факультетийн багш нарын эрдэм шинжилгээний хурал эхэллээ.
Wednesday, February 20, 2019
Tuesday, February 19, 2019
Sunday, February 17, 2019
Academic Board
- Ц.Пүрэвхүү – УГЗ, Профессор, Монгол Улсын Консерваторийн захирал, эрдмийн зөвлөлийн дарга
- М.Ундраа - Ph.D., Монгол Улсын Консерваторийн эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга
- Г.Чулуунбаатар – Академич, Sc.D., профессор, Монгол Улсын Консерваторийн эрдмийн зөвлөлийн гишүүн
- Ж.Баатарцогт - Ph.D., Хүндэт Профессор, Монгол Улсын Консерваторийн эрдмийн зөвлөлийн гишүүн
- М.Цэрэндорж – Монгол Улсын Ардын Багш, Хүндэт Профессор, Монгол Улсын Консерваторийн эрдмийн зөвлөлийн гишүүн
- Ж.Энэбиш – Ph.D., Профессор, Монгол Улсын Консерваторийн эрдмийн зөвлөлийн гишүүн
- Л.Эрдэнэчимэг - Ph.D., Sc.D., Дэд Профессор, Монгол Улсын Консерваторийн эрдмийн зөвлөлийн гишүүн
- Ш.Ариунаа - Sc.D., Профессор, Монгол Улсын Консерваторийн эрдмийн зөвлөлийн гишүүн
- Ц.Ариунболд - Ph.D., Дэд Профессор, Монгол Улсын Консерваторийн эрдмийн зөвлөлийн гишүүн
- Ж.Баярсайхан - Ph.D., Дэд Профессор, Монгол Улсын Консерваторийн эрдмийн зөвлөлийн гишүүн
- Ш.Гульфайруз - Ph.D., Монгол Улсын Консерваторийн эрдмийн зөвлөлийн гишүүн
- Ч.Чинзориг - Ph.D., Монгол Улсын Консерваторийн эрдмийн зөвлөлийн гишүүн
- Ч.Энхбат – Хөгжмийн онолч, Монгол Улсын Консерваторийн эрдмийн зөвлөлийн гишүүн
Wednesday, February 13, 2019
ажлын байрны сонгон шалгаруулалт
Эмчид тавигдах шаардлага:
Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй
Багаар ажиллах чадвартай
Дээлтэй Монгол
Монгол Улсын Консерваторийн Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдын дунд Дээлтэй Монгол өдөрлөгийг амжилттай зохион байгуулжээ.
Monday, February 11, 2019
Sunday, February 10, 2019
Thursday, February 7, 2019
Нэгдсэн золголт амжилттай боллоо.
Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч,
Уудам хөх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж,
Учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан үгийг бэлэглэж,
Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлэв.
Нэгдсэн золголт амжилттай боллоо.
Та бүхэндээ Шороон гахай жилийн мэнд дэвшүүлж, элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Enji Erkhem
Дуучин Эрхэмбаярын Энхжаргал / Энжи/ нь Мюнхений хөгжим театрын их сургуульд жааз дуулаачын магистраар сурч эхэлснээс хойш түүний амжилтын хуудас нэмэгдсээр л байна. 2018 онд Өмнөд Африк, Солонгос зэрэг улсаар тоглоод ирсэн бол сая Герман улсаар өөрийн бие даасан аялан тоглолтын сүүлчийн тоглолтоо Франкфурт хотын нэртэй Jazzkeller -д амжилттай дуусгалаа. Түүний тоглолтонд АНУ, Канад, Германы нэрт хөгжимчид оролцсон бол мөн Мюнхений хөгжим театрын их сургуульд оюутан 18 настай Б.Хүслэн бөмбөрийг гайхалтай чадварлаг тоглов.
С.Гончигсумлаагийн дуунуудыг жааз хэлбэрт найруулан дуулах нь үзэгчдийг үнэхээр бишрүүлж байлаа.
Мөн хэд хэдэн монгол үзэгчид бас байсны нэг нь „Би коммерц биш жинхэнэ дуу хөгжим үзлээ. Нэг л сайхан юм тохиолдсон мэт сэтгэгдэл төрлөө. Монгол залуучууд ямар мундаг байнаа. Бахархаад баршгүй... „ гэж хэлсэн юм.
Энжи, Хүслэн нарын маань амжилт яалт ч үгүй тэдний багш нарын уйгаггүй хичээл зүтгэл гэдгийг тэд санал нэгтэйгээр тоглолтын дараа ярьсан юм.
Мартин Ценкер Монголд жааз хөгжим заах гэж очсоноос хойш тавын таван оюутан Германд авчирна гэдэг үнэхээр баярлууштай. Энжи GMUB-д анхлан суралцагчдын нэг байсан юм. Хүслэн мөн цохируын Зоригоо багшийн шавь гэж бахархалтайгаар ярьж байлаа.
Sunday, February 3, 2019
documentary
БНМАУ-ын Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны мэндэлсний 90 жилийн ойд зориулсан хөгжмийн хөрөг, баримтат киноны нээлт.
the parting day
Төр Засгийн болон соёл урлаг, боловсролын салбарын төлөөлөл Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, XX зууны манлай дуурийн
дуучин, Профессор Х.Уртнасанг ДБЭТ-ийн алтан тайзнаас сүүлчийн замд нь үдлээ.
Master's enrollment
Монгол Улсын Консерватори
Магистрын хөтөлбөрт элсэхийг урьж байна
2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улиралд Багш, урлагийн боловсрол: /ДУУЛАХ АРГА ЗҮЙ / E01140403 хөтөлбөрт элсэлт авч байна.
Элсэгчдэд тавигдах шаардлага
- Элсэгч нь дуулах урлагийн чиглэлээр бакалаврын боловсрол эзэмшсэн голч дүн 2.8-аас доошгүй үнэлгээтэй байх.
- Элсэгч нь мэргэжлийн урлагийн байгууллагад 2-оос доошгүй жил ажилласан бол давуу тал болно.
Элсэгчдийн бүртгэл
Бакалаврын голч дүнгээр болзол хангасан элсэгчийг 2019 оны 02 дугаар сарын 08-наас 2 дугаар сарын 22-ныг дуустал Монгол Улсын Консерваторийн хичээлийн 1-р байрны 116 тоот өрөөнд ажлын цагаар буюу 09.00-12.00 13.00-17.00 цагийн хооронд бүртгэнэ.
Элсэгч бүртгүүлэхээр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
- Боловсролын диплом, хуулбарын хамт
- Зураг, 3х4 хэмжээтэй 2 %, (сүүлийн 6 сарын байдлаар)
Элсэлтийн шалгалт
- Мэргэжлийн шалгалт (1 ари, 1 романс)
- Гадаад хэлний шалгалт
- Компьютерын хэрэглээний программ ашиглах чадвар
Холбогдох утас: 70110527, 88011903, 99236928
СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА
МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРИ ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
- Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн захирал,
- Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуулийн захирал,
- Бүжиг, циркийн мэргэжлийн сургуулийн захирал,
- Хөгжмийн ухаан, дуулаачийн сургуулийн захирлыг
сонгон шалгаруулж авна.
Ажлын байранд тавигдах шаардлага:- Тухайн мэргэжлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй
- Тухайн салбарт мэргэжлээрээ 5-с доошгүй жил амжилттай ажилласан, удирдах ажлын туршлагатай
- Судалгааны ажлын боловсруулалт хийх чадвартай
- Багшаар ажиллаж байсан бол давуу тал болно
- Багшийн ёс зүйг эрхэмлэдэг, хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, ачаалал даах чадвартай
- Багаар ажиллах чадвартай, харилцааны өндөр соёлтой
- Англи болон бусад гадаад хэлний мэдлэгтэй
- Компьютерын хэрэглээний программуудыг ашиглах чадвартай
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет, 3 үеийн намтрын хамт
- Боловсролын болон эрдмийн зэрэг, цолны диплом, хуулбарын хамт
- Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт
- Уран бүтээлийн жагсаалт
- Ажил байдлын тодорхойлолт
- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
- 3х4 хэмжээтэй зураг 2% /сүүлийн 6 сард авахуулсан/
Бүртгэл:
- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэний бүрдүүлсэн материалыг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ажлын цагт /17.00/ багтаан хичээлийн 1-р байрны 116 тоот өрөөнд хүлээн авч бүртгэнэ.
- Холбогдох утас: 70110528, 91119633
- Web хуудас: conservatory.edu.mn
МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРИЙН ЗАХИРГАА
Яруу Тунгалагийн Цоморлог - баримтат кино
БНМАУ-ын Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны мэндэлсний 90 жилийн ойд зориулсан хөгжмийн хөрөг, баримтат киноны нээлт.
Saturday, February 2, 2019
Эмгэнэл
Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай дуурийн дуучин, Профессор
Хорлоогийн Уртнасан
Хорлоогийн Уртнасан
/1945-2019/
Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, XX зууны манлай дуурийн дуучин, Профессор Х.Уртнасан 2019 оны 02 сарын 02-ны өдөр таалал төгслөө.
Монгол Улсын ХХ зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан нь 1945 онд Улаанбаатар хотод мэндэлж, Төв аймгийн Батсүмбэр суманд бага, дунд сургууль төгсөж улмаар 1964-1968 онд УДБТеатрын дэргэд АЖ Г.Хайдавын санаачилга удирдлагаар байгуулагдсан дуурийн студид элсэн суралцаж анхны дээд мэргэжил эзэмшсэн 12 дуучны нэг юм. 1970-1972 онд Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургуулийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн сонгодог урлагийн нэрт мастер байлаа.
Монгол Улсын Ардын жүжигчин Х.Уртнасан нь 1960 онд УАДБЭЧуулгад дагалдан жүжигчнээс ажлын гараагаа эхэлж 1963-1964 онд УДБЭТ-д дуучин, 1968-1970онд ЦДБЭЧ-д дуучин, 1972-1995 онд УДБЭТ- т гоцлол дуучнаар ажиллах хугацаандаа УДБЭТ-ын тайзнаа тавигдсан үндэсний болон дэлхийн сонгодог 20 шахам дуурийн гол дүрүүдийг бүтээжээ.
Түүний театрын тайзнаа бүтээсэн дүрүүд нь дэлхийн хэмжээнд өндрөөр үнэлэгдэж Москвагийн Их театр, Кремлийн их хурлын ордон, Кишинев, Ташкент, Душанбе, Алма-Ата хотын дуурийн театр, Болгарын Софи хотын “Ардын театр”, Плевен, Варна, Стара Загора хотын дуурь бүжгийн театруудад уригдан тоглож байв.
Монголын театрын тайзнаа Ж.Пуччини “Чио Чио Сан” дуурийн Чио Чио Сан, “Тоска” дуурийн Тоска, Ж.Верди “Травиата” дуурийн Виолетта, “Оттело” дуурийн Дездемон, П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Татьяна, А.Даргомыжский “Лусын дагина дуурийн Наташа, А.Бородин “Игорь ван” дуурийн Яраславна, Б.Дамдинсүрэн “Амарсанаа” дуурийн Гэрэлгуа, “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа зэрэг гол дүрүүдийг бүтээснээс гадна Монголын хөгжмийн зохиолчдын мэргэжлийн дууны бие даасан төрөл зүйлийг хөгжүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэсэн юм.
Төрийн шагналт Х.Уртнасан нь Ж.Пуччини “Чио Чио Сан”, Л.Мөрдорж “Хөхөө Намжил”, Б. Ямпилов “Шидэт ваар”, Д.Лувсаншарав “Хархорум”, “Их хааны хотод” зэрэг том хэлбэрийн дууриудыг найруулан тавьжээ.
1994 оноос СУИС, ХБК, МУКонсерваторийн тайзны хөдөлгөөн, уран чадварын багш, дуулах ур зүйн багш, Зөвлөх багш, Дуулаачийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж олон арван шавь, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан нэрт сурган хүмүүжүүлэгч байлаа.
Х.Уртнасангийн Монголын болон Европ, Азийн орнуудын дуурийн урлагийн хөгжилд оруулсан байгуулсан гавьяа, үнэтэй хувь нэмэр, хичээл зүтгэл, уран бүтээлийн их амжилтыг төр засгаас өндрөөр үнэлж 1976 онд Гавьяат жүжигчин, 1981 онд Ардын жүжигчин цолоор шагнаж, 1984 онд Төрийн шагнал, 2018 онд Монгол Улсын Консеваторийн профессор цол хүртжээ.
Монгол улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, ХХ зууны манлай дуурийн дуучин, нэрт сурган хүмүүжүүлэгч, Профессор Х.Уртнасан таны авьяас билэг, хөдөлмөрч чанар, дахин давтагдашгүй өвөрмөц хоолой, дуурийн урлагт туурвисан гайхамшигт бүтээлүүд, эелдэг даруу, нөхөрсөг, шударга, зарчимч зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд мөнхөд дурсагдан үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье!
Монгол Улсын Консерваторийн захиргаа, хамт олон
Дуулаачийн факультет
Friday, February 1, 2019
Захирлын тушаал
Эрдмийн цол олгох тухай
Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Монгол Улсын дээд боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4 дэх заалт, 14 дүгээр зүйлийн 1.3 дах заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Монгол Улсын Консерваторийн “Эрдмийн зөвлөлийн дүрэм”-ийн 2 дахь хэсгийн2.3.7 дахь заалт, “Монгол Улсын Консерваторийн хүндэт цол олгох тухай” журам, “Монгол Улсын Консерваторийн дэд профессор, профессор цол олгох тухай” журам, Эрдмийн зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн хурлын 2,3,4 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
- Монгол Улсын боловсрол, соёл урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж нэр бүхий эрдэмтэн багш нарт Монгол Улсын Консерваторийн Хүндэт профессор цолыг нэгдүгээр хавсралтаар, Дэд профессор цолыг хоёрдугаар хавсралтаар, Профессор цолыг гуравдугаар хавсралтаар тус тус олгосугай.
- Цолны дипломыг батлагдсан журмын дагуу хэвлүүлж, хамт олны өмнө хүндэтгэлтэйгээр гардуулсугай.
- Цол хүртсэн багш нарыг алдаршуулах ажлыг зохион байгуулж, хичээлийн анги танхимын хаягжилтад цолны нэрийг байршуулахыг Захиргаа, хангамж үйлчилгээний газрын дарга /Ж.Дэлгэрхурц/, факультетын декан, тэнхимийн эрхлэгч нарт үүрэг болгосугай.
- Эрдмийн цол хүртсэн багш нарт журмын дагуу сар бүр цалингийн нэмэгдэл бодож олгож байхыг ерөнхий нягтлан бодогч /Д.Болормаа/-д зөвшөөрсүгэй.
ЗАХИРЛЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ц.ПҮРЭВХҮҮ