Дуучин Эрхэмбаярын Энхжаргал / Энжи/ нь Мюнхений хөгжим театрын их сургуульд жааз дуулаачын магистраар сурч эхэлснээс хойш түүний амжилтын хуудас нэмэгдсээр л байна. 2018 онд Өмнөд Африк, Солонгос зэрэг улсаар тоглоод ирсэн бол сая Герман улсаар өөрийн бие даасан аялан тоглолтын сүүлчийн тоглолтоо Франкфурт хотын нэртэй Jazzkeller -д амжилттай дуусгалаа. Түүний тоглолтонд АНУ, Канад, Германы нэрт хөгжимчид оролцсон бол мөн Мюнхений хөгжим театрын их сургуульд оюутан 18 настай Б.Хүслэн бөмбөрийг гайхалтай чадварлаг тоглов.
С.Гончигсумлаагийн дуунуудыг жааз хэлбэрт найруулан дуулах нь үзэгчдийг үнэхээр бишрүүлж байлаа.
Мөн хэд хэдэн монгол үзэгчид бас байсны нэг нь „Би коммерц биш жинхэнэ дуу хөгжим үзлээ. Нэг л сайхан юм тохиолдсон мэт сэтгэгдэл төрлөө. Монгол залуучууд ямар мундаг байнаа. Бахархаад баршгүй... „ гэж хэлсэн юм.
Энжи, Хүслэн нарын маань амжилт яалт ч үгүй тэдний багш нарын уйгаггүй хичээл зүтгэл гэдгийг тэд санал нэгтэйгээр тоглолтын дараа ярьсан юм.
Мартин Ценкер Монголд жааз хөгжим заах гэж очсоноос хойш тавын таван оюутан Германд авчирна гэдэг үнэхээр баярлууштай. Энжи GMUB-д анхлан суралцагчдын нэг байсан юм. Хүслэн мөн цохируын Зоригоо багшийн шавь гэж бахархалтайгаар ярьж байлаа.
Дуучин Эрхэмбаярын Энхжаргал / Энжи/ маань оройн тоглолтынхоо өмнө урилгыг маань найрсаг хүлээн авч Франкфуртын Монгол тоглоом наадгайн өдөрлөгт монголын уртын дууны тухай танилцуулж уран бүтээлийн дээжээсээ танилцуулсанд тун их баярлалаа! Жааз дуулахаас гадна уртын дууг тун чиг сайхан дуулах юмаа. Дүүдээ баярлалаа!
мэдээллийн эх сурвалж:
No comments:
Post a Comment