1. Мэргэжлийн хөгжмийн зохиолчид2. Төрөл тус бүр “Тэргүүн” болон 2, 3 дугаар байртай байна
2. Хөгжмийн зохиомжийн мэргэжлээр МУК, СУИС-д суралцаж байгаа оюутнууд /бусад мэргэжлээр суралцаж буй оюутнууд байж болно/
3. Хөгжим зохиох сонирхолтой сурагчид /Үүнд: консерваторийн сонгодог болон үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид/ гэсэн 3 төрлөөр явуулна.
3. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг хөгжмийн зохиолч, судлаач, хуучир хөгжмийн мэргэжлийн багш болон “Жанцанноров сан”-гийн төлөөлөл оролцсон бүрэлдэхүүн шалгаруулна
ШААРДЛАГА
1. Хөгжмийн зохиолчдын уран бүтээл нь 2018 оны 3-р сараас хойш зохиогдсон байх2. 1-2 уран бүтээлээр оролцож болно
3. Хөгжмийн шинэ бүтээлийн VI дахь удаагийн энэхүү уралдааны онцлог нь монгол үндэсний хуучир хөгжмийн урын санг баяжуулахад зориулж байгаа учир мэргэжлийн хөгжмийн зохиолчид зөвхөн энэ хөгжмийн зэмсэгт зориулсан уран бүтээлээр оролцоно
4. Мэргэжлийн хөгжмийн зохиолчдын уран бүтээл нь ардын уламжлалыг хадгалахын зэрэгцээ, хөгжимдөх ур чадварыг баяжуулсан, хөгжимдөх урлагийн бакалавр болон түүнээс дээш боловсролын түвшнийг хангасан байх
5. Монгол улсын хөгжмийн дээд боловсрол олгож байгаа бүх сургуулийн оюутнууд оролцож болно
6. Мэргэжлийн зохиомжийн болон бусад мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд нь хуучраас гадна бусад хөгжмийн зэмсгүүдэд зориулсан уран бүтээлээр оролцож болно.
7. 6-12-р дугаар ангид суралцаж байгаа сурагчдын уран бүтээлүүд нь хэлбэр, бүтэц, төрөл-жанр, сонгох хөгжмийн зэмсэг нь чөлөөтэй байна.
8. Өөрийн товч намтар (Word) болон уралдаанд ирүүлэх бүтээлээ нотны зохих программаар (Final, Sibelius) бичсэн байх
9. Уралдаанд ирүүлэх бүтээлийг зохиогч өөрөө эсвэл бусдаар хөгжимдүүлж болно
No comments:
Post a Comment