“Дээд боловсролын салбарын цахим нэгдсэн номын сан” сэдэвт их дээд сургуулийн номын санчдын сургалт боллоо.
БСШУЯамны захиалгаар “Үндэсний төв номын сан”, “Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл”, Монголын номын сангийн “Арван ухаан” холбооноос хэрэгжүүлж байгаа “Дээд боловсролын цахим номын сан” төслийн хүрээнд “Дээд боловсролын салбарын цахим нэгдсэн номын сан” сэдэвт сургалт 2019-03-15ний өдөр болж өнгөрлөө.
“Дээд боловсролын цахим номын сан” төсөлд манай улсын 20 их, дээд сургуулийн номын сан, номын санч нар хамрагдаж байгаа бөгөөд үүний нэг нь манай Монгол Улсын Консерваторийн номын сан юм. “Дээд боловсролын салбарын цахим нэгдсэн номын сан” сэдэвт сургалтанд Монгол Улсын Консерваторийн номын санч Ц.Баясгалан хамрагдаж, сургалт эрдэм шинжилгээний цахим номын сангийн төлөв, “Коха” проргаммийн олон улсын ашиглалт ба монгол хувилбар, “Коха” программд ном, сургалтын материал оруулах арга, цахим мэдээллийн сан үүсгэх, цахимаар ном унших, мэдээлэл авах боломж зэрэг сэдвийг судалж “СЕРТИФИКАТ” авлаа.
No comments:
Post a Comment