Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр Соёлын Төв Өргөөний концертын Их танхимд Монгол Улсын Их Хурлын гишүүн Цэндийн МӨНХ-ОРГИЛ-ын ивээл дор Одонтой Ээжүүдийн Баяр - хүндэтгэлийн тоглолтыг Монгол Улсын Консерваторийн уран бүтээлчид тоглолоо.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлснээс хойш 118 жил өнгөрч байгаа бөгөөд Монгол Улс 64 дэх жилдээ энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Алдарт эхийн I, II зэргийн одонтой 216,679 эмэгтэй бүртгэлтэй байна.
No comments:
Post a Comment