ОХУ-ын Гнесины нэрэмжит Хөгжмийн Академийн дэргэдэх хөгжмийн бага сургуулийн багш, Проф.Сергей СУДЗИЛОВСКИЙ, төгөлдөр хуурч Ольга КУДРЯКОВА болон сурагчдыг Монгол улсын Консерваторийн захирал МУСГЗ, Проф. Ц.Пүрэвхүү, Консерваторийн ГХТХА-ы дарга, төгөлдөр хуурч Ц.Шаравцэрэн нар хүлээн авч уулзлаа. Уулзалтын явцад Морин хуур болон Монгол үндэсний хөгжмийн зэмсгүүдийн талаар зочдод танилцуулж, хоёр сургуулийн хоорондын цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.
No comments:
Post a Comment