Гамшгийн үеийн бэлэн байдлын дуут дохио 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагт сургуулийн хичээлийн 1, 2-р байр болон дотуур байрны давхар бүрт байрлах чиглүүлэгчийн зааварчилгааг даган байшингаас аврах гарцаар гарч ЦУГЛАРАХ ТАЛБАЙ буюу хичээлийн 2-р байрны ард байрлах задгай талбайд очих ажлын төлөвлөгөө, зураглал гарган хариуцлагатай албан тушаалтан бүрт үүрэгжүүлж ажилласан. Үйл ажиллагаа маш амжилттай болж өндөрлөлөө.
Тус үйл ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газраас хошууч Л.Мөнхбаатар, Б. Баттогтох, Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан дэслэгч Т.Өсөхжаргал, СБД-ийн ОБ-ын хэлтсийн гал сөнөөгч Б.Амгаланболд, ахлах ахлагч Г.Энхтүвшин, ахлагч Г.Анхбаяр нар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохионы үеэр хийгдсэн сургуулилтад оролцож, мэргэжлийн зөвлөгөө өгч хамтран ажилласанд талархалтай байна.
Эхний дохио дуугарахад хатуу хавтастай ном болон цүнхээ толгой дээрээ барьж ширээний дор суулгах дадлагыг анги удирдсан багш нар, алба, тэнхимийн эрхлэгч нарын заавраар хийж, дараа нь хана даган тайван явж гарцгаав. Энэхүү сургалтанд нийт хичээлийн 2-р ээлжийн нийт 420 оюутан сурагч, 78 багш, захиргааны болон үйлчилгээний ажилтнууд оролцоо.
No comments:
Post a Comment