Sunday, April 28, 2019

А.Бат-Очир багшийн ангийн тайлан тоглолт - Морин хуур

Монгол Улсын Консерваторийн Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуулийн А.Бат-Очир багшийн ангийн тайлан Морин хуур тоглолт концертын А зааланд 17.30-аас болно
Тоглолтонд 6 анги буюу анхны жилдээ суралцаж байгаа сурагчдаас 2 сарын дараа төгсөж мэргэжлийн хуурч болох 4-р курсын оюутан хүртлэх бүхий л сурагч оюутнууд оролцоно
Тус консерваторид 3 жилийн өмнөөс  А.Бат-Очир багшийн санаачлагаар ардын язгуур өвөг хөгжмүүдийг өвлүүлэх мартахаас сэргийлэх зорилготойгоор   “Төрөл хөгжмийн сургалт” хичээлийг явуулж эхэлсэн. Баруун Монголын Икэл, зүүн Монголын Цоор хөгжмөөр уламжлалт хэлбэр, арга барилаар 3-р курсийн оюутнууд хөгжимдөнө.
Морин хуурын дөрвөлөөр хамгийн бага буюу 6,7 ангийн сурагчид, хамгийн том буюу 3-р курсийн оюутнууд хөгжимдөнө.
Бид гоцлол хөгжимчин бэлтгэх үндсэн үүрэгтэй. Мэргэжлийн 1,2,3 гэх мэтчилэн бүхий л анги курсүүдэд хэрхэн сайжирч системтэйгээр суралцдаг болохыг 1 тоглолтоор үзэж болох онцлогтой концерт юм. Морин хуур хөгжмийн гоцлол зохиолуудыг Үндэсний найрал хөгжмийн хамсраанд хэрхэн хөгжимдөхийг сонсож болно.


1Б.УлсболдIVкМАУДУяхан замбуу тивийн наран
2С.СанчирГ.ДүгэрсүрэнХуурын эгшигА.Ханболд
3Б.Хулан6aХ.СэргэлэнАязА.Ханболд
4М.МөнхнямМАДХандармааА.Ханболд
5Ц.АлтаншагайГ.ЦэрэндоржЭхийн сэтгэлА.Ханболд
6У.ХурК-IIЭ.ЧойдогАялгууА.Ханболд
7Л.ЭрдэнэжавIIIкД.ПопперУнгар рапсодиО.Лхагвасүрэн
8Морин хуурын 4-л6.7Н.ЖанцанноровЧөлүгэн
9Морин хуурын 4-лIIIкХ.АлтангэрэлДөрвөл
10Б.УлсболдIVkП.CapacaттeРоманза АндалузаО.Лхагвасүрэн
11Л.Эрдэнэжав, Б.Оргил-Эрдэнэ, А.Алтанбат IIIk Икэл Цоор
12Ц.Алтаншагай8aЦ.СүхбаатарҮүлэн борҮндэсний найрал
13Б.Өнөболдk-IН.ЖанцанноровСэтгэлд шингэсэн говь миньҮндэсний найрал
14Д.ХангалI-kР.Бат-ЭрдэнэНутаг гүйсэн хүлэгҮндэсний найрал
15Л.ЭрдэнэжавIIIkМ.БулганТалын хар унагаҮндэсний найрал
16Б.УлсболдIVkХ.АлтангэрэлХүслийн хязгаартҮндэсний найрал
О.Лхагвасүрэн
17А.Бат-ОчирБагшЖ.Мэнд-АмарТатлагын холбооҮндэсний найрал


No comments:

Post a Comment