Wednesday, April 17, 2019

Алдартай хөгжмийн зохиолчдын нэрийг мөнхжүүлсэн сангууд

Монгол Улсын Консерваторийн Хөгжмийн ухаан, дуулаачийн сургуулийн захирал Х.Алтангэрэл, Хөгжмийн ухааны тэнхимийн эрхлэгч Ч.Энхбат нар “Шарав сан”, “Нацагдорж сан”, “Лувсанжамбын Мөрдорж сан”, “Лувсаншарав сан”, “Ц.Чинзориг сан” болон бусад монголын алдартай хөгжмийн зохиолчдын нэрийг мөнхжүүлсэн сангуудын тэргүүн нарыг урьж уулзалт хийлээ. Мөн уулзалтад Монгол Улсын Консерваторийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүү оролцов.
      Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийн уурхай болсон тус консерватори нь үндэснийхээ алдар цуутай хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг сурталчлах, сургалтын урын санд түлхүү оруулж байх болон ирээдүйн хөгжмийн зохиолчдын залуу үеийг хэрхэн бэлтгэх тухай зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэн ярилцаж цаашид хамтран ажиллахаар болов гэж хөгжим судлаач С.Энхбулаг мэдээллэлээ.






No comments:

Post a Comment