МУК-ийн жазз бакалаврын сургалт, Гётё институттэй хамтарсан ГМУБ-ын жазз хөгжмийн төсөлд зочин багшаар ажиллаж буй АНУ-ын жазз төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Сэм Хилтоны жазз найруулга хичээлийн мастер класс амжилтай боллоо.
ХУДСургуулийн ХУТэнхмийн багш нар, зохиомж, онолын оюутнууд, жазз ангийн оюутнуудад зориулсан тус хичээлд МУК-захирал УГЗ хөгжмийн зохиолч Ц.Пүрэвхүүгийн зохиосон "Хүрээний хөөрхөн Дэнсээ юү" дуунд жазз найруулга хийж ажилласан нь хүрэлцэн ирсэн оюутан багш нарын сонирхлыг их татсан мастер класс болон өнгөрлөө. Сэм Хилтон багшийн дараачийн Мастер класс нь Зохиомжийн хичээл бөгөөд 4-р сарын 10 нд 207 ангид 17:30-д болно.
No comments:
Post a Comment