МУК-ын Хийлийн чуулгуудын хамтарсан тоглолт энэ өдөр амжилттай боллоо.Хийлийн бага чуулгад 5-7-р ангийн нийт 50 сурагч хамрагддаг ба удирдагч багш УХТ-ын багш Ч.Түмэнжаргал концертмейстер Б.Баянжаргал бол хийлийн том чуулгад 9-11-р ангийн 13 сурагч хамрагддаг ба удирдагч багш Э.Энхцэцэг концертмейстер Г.Энхжин нар юм.Хийлийн том чуулга маань жил бүр шинэлэг уран бүтээлүүдээр тайлан тавьдаг ба энэ удаагийн тоглолт хоёр чуулга хамтарсан гэдэг утгаараа онцлог болж өнгөрлөө.Энэхүү концертонд орчин үеийн алдартай зохиолуудыг түлхүү оруулж өгсөн ба хийлийн бага чуулга Японы алдартай хүүхэлдэйн киноны хөгжмүүдээс тоглож сонирхууллаа.Тоглолтон дээр УХТ-ын багш Э.Энхцэцэг өөрийн цуглуулж эмхэтгэсэн хийлийн чуулгад зориулсан 6 эмхэтгэлийг сургуулийн номын санд хүлээлгэн өглөө.Тоглолтонд МУК-ын захирал УГЗ Ц.Пүрэвхүү СХМС-ын Г.Ганчимэг УХТ-ын эрхлэгч Ж.Энхтуяа нар тоглолтын төгсгөлд багш сурагчдад талархалын үг хэлсэн юм.
No comments:
Post a Comment