Олон улсын музейн өдөрт зориулж Ирээдүйд өвлүүлэх эртний өв соёл Алтай ятгын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Театр Урлагийн Музейд боллоо.
1400 жилийн тэртээ Монгол нутагт эгшиглэж асан ятга хөгжмийн зэмсгийг 2008 онд анх ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор Ц.Төрбат тэргүүтэй судлаачид Ховд аймгийн Манхан сумын нутаг Жаргалант хайрханы хадны оршуулгаас олж илрүүлсэн билээ.
Энэ нь Монголын нутгаас олдсон хамгийн анхны чавхдаст хөгжим гэдгээрээ онцлогтой. Хадны оршуулгад байсан учраас харьцангуй сайн хадгалагдаж үлджээ.
Ятга хөгжим эгшиглэсэн газар энх амгалан, элэг бүтэн заяаг дуудаж байдаг. Алтайн ятга хөгжмийг анх хөгжим урлаач П.Байгалжав дуурайлган урлажээ. Түүнчлэн хөгжим судлаач Д.Ганпүрэв хэрэглээнд оруулж амилуулсан юм.
1400 жилийн өмнө Монгол нутагт хүмүүс хөгжимдөж асан тэр хөгжмөөс гарч байсан эгшгийг 2014 онд сэргээн сонссоноороо бид азтай хүмүүс.
Бидний мэдэх ардын язгуур урлагийн Алтай хамтлагийн гол хөгжмийн зэмсэг буюу тэдний сэргээн тоглосон Алтайн ятга нь энэ хөгжмийн хуулбар юм. Өдгөө Алтайн ятгаар олон сайхан аялгууг тоглож сонсогчдодоо хүргэж байна.
2008 онд Монгол улсын Ховд аймгийн Манхан сумд хийсэн археологийн малтлагаар эртний нүүдэлчдийн хэрэглэж байсан ятгын төрлийн хөгжим олдсон. Уг зэмсэг нь 7- р зуун буюу эртний Түрэгийн үед хамаарч байгаа бөгөөд Монгол Улсад төдийгүй олон улсын хэмжээнд энэ төрлийн хөгжмийн анхны олдвор болохыг Герман Улсын Бонны Их Сургуулийн доктор Жан Бэрман болон эртний хөгжим судлаач Сюзанна Шүлц нар онцолсон байдаг. 1400 жилийн тэртээд бүтээгдсэн энэ хөгжмийн зэмсэг дэлхийн хөгжмийн археологийн түүхэнд түүний дотор чавхдаст товшвор хөгжмийн зэмсгийн судлалын гайхамшигт үзэгдэл болсон юм. 2011 оноос Монгол улсын түүхэнд анх удаа эртний үүх түүхтэй, үзүүлэх харуулах үзмэртэй, судалгаа шинжилгээтэй эртний нүүдэлчдийн хөгжмийг сэргээн нутагшуулах ажлыг Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн Д.Ганпүрэв хийж, хөгжмийн зэмсэг урлаач П.Байгальжавтай хамтран сэргээн бүтээгээд байна. Алтай ятгыг сэргээн нутагшуулагч Д.Ганпүрэв нь Алтай ятгын хөг, эгшиг дуурьсал, хөгжимдөх боломжийг судалж тогтоохдоо нүүдэлчин монголчуудынхаа ахуй амьдрал, соёл сэтгэлгээ, домог зүй, тууль хайлах урлагийн арга барилын уламжлалд түшиглэсэн бөгөөд зэмсэгийн хийц бүтцийг шийдвэрлэхдээ нүүдэлчдийн язгуурын дуу хуурын бусад төрлүүдтэй хамтран хөгжимдөх тэдгээрийн эгшиг дуурьсалд нийцтэй байх талыг эрхэмлэжээ. Мөн нэрт ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ 2013 оноос Алтай ятга хөгжмийн хөг хөглөгөө, тоглох арга барилын судалгааг явуулж байх хугацаандаа тус хөгжмийн зэмсэг нь тоглож буй тоглоочийг гүн төвлөрөлийн агшинд оруулж, сонсогчдын зүрх сэтгэлийг эзэмдэж, дотоод сэтгэлийг ховсдож чаддаг ямар нэг эрчимтэй холбогдсон амьд хөгтэй хөгжим хэмээн тодорхойлсон байдаг. Алтай ятгын археологийн эх олдвор, судлаач Д.Ганпүрэвийн бүтээсэн хувилбар болон Германы эртний хөгжим судлаач Сюзанна Шүлцийн сэргээн бүтээсэн хувилбар нь 2014 оны 4- р сарын 8- нд Монголын Үндэсний Музейд дэлгэгдсэн Талын дайчдын өв соёл үзэсгэлэнд тавигдаж олон нийтэд хүрсэн. Өнөөдөр Театр Урлагийн Музейд мөнхийн үзмэр болон хадгалагдаж эхэллээ.

1
No comments:
Post a Comment