Sunday, May 12, 2019

Яруу төгөлдөр 2

Хаана: Улсын филармони
Хэзээ: 2019.05.13
Уран бүтээлч: Монгол Улсын Консерваторийн Төгөлдөр xуур тэнxимийн багш нар
Тоглолтын төрөл: Концерт
Үргэлжлэх хугацаа: 2 цаг
Насны ангилал: 5+
Тасалбарын үнэ:
Тасалбар:  40,000 ₮

Монгол Улсын мэргэжлийн төгөлдөр хуурчдын шилдэг төлөөллийг нэгэн үдэш сонсох ховорхон боломжийг та бүхэнд толилуулж байна.
Тоглолтонд Монгол Улсын Консерваторийн мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш нарын төлөөлөл нэгдэн тоглох юм.
"Яруу төгөлдөр 2" хэмээн нэрийдсэн энэхүү нэгдсэн тоглолт 2017 онд анх удаа тоглолгдож байсан бол энэ жил дахин 2 дахь удаагаа 5р сарын 13нд Улсын Филармоний тайзнаа тоглогдох гэж байна.
Тоглолтонд Монголын төгөлдөр хуурын мэргэжлийн урлагийг авч яваа залуу төлөөллүүд болон олон жилийн туршлага дадлагатай багш нар дэлхийн сонгодгуудаас гоцлон тоглохоос гадна, 4 гар, 8 гараар тоглох сонирхолтой хөтөлбөрүүд багтсан байна.
Тухайлбал Л.В. Бетховен, Ф.Шуберт, Ф.Шопен, Ф.Лист, И.Брамс, П.И.Чайковский, С.Рахманинов, Э.Григ, А.Скрябин, А.Хинастера, Б.Мөнхболд, А.Розенблат зэрэг дэлхийн болон монголын сонгодог хөгжмийн зохиолчдын сор болсон зохиол бүтээлүүдээс эгшиглэх болно.
Мөн тоглолтонд Монгол Улсын Консерваторийн утсан болон үлээвэр, цохивор хөгжмийн тэнхимийн багш, оюутан сурагч нар оролцож тоглолтыг маш сонирхолтой болгон чимэхээр бэлдэж байна.
Ховорхон тохиох баялаг урын сантай шилдэг хөгжимчдийн нэгдсэн тоглолтонд та бүxнийг урьж байна.

Тасалбарыг www.ticket.mn-ээс:
Мэдээллийн дэлгэрэнгүйг 99243563, 99067187.


Сампилноровын Одгэрэл.

1993-2006 Хөгжим бүжгийн коллежид Чадраабалын Тунгалаг багшийн удирдлаган дор мэргэжлийн төгөлдөр хуурын ангид суралцсан.
2006-2007 онуудад Итали улсын засгийн газрын тэтэглэгээр Итали улсын Пэрүжа хотын хөгжмийн консерваторит шилжин суралцаж Luigi Tanganelli багшийн удирдлаган дор (Triennio musicale nuovo ordinamento) Бакалаврын зэрэг (10/10 Lode) амжилттай төгссөн. Tyхайн жилдээ Италийн 56 хөгжмийн дээд сургуулиудийн шилдэг төгсөгч нарын шалгаруулалтанд оролцож шилдэг 16-д амжилттай орсон.
2007-2011 онд Магистрийн зэрэг (110/110 Lode) Stella Quadrini багшийн удирдлаган дор дээрхи консерваторийг (Bienio musicale nuovo ordinamento) амжилттай төгссөн.
2011-2015 онд Төгөлдөр хуурын олон улсын академи (Accademia Pianistica Internazionale “Incontri col Maestro” di Imola)-д Stefano Fiuzzi башгийн удирдлага дор амжилттай суралцаж төгссөн.
Гоцлол тоглолтуудыг Германы Дюссэлдорф хотын Robert Schumann Hall, Хонг Конгийн Shangrila-Iceland hotel, БНХАУын Бээжин дахь Италийн элчин сайдын яам болон Италийн Ром, Пэрүжа, Болониа, Тэрни, Акуаспарта, Пиомбино хотуудад амжилттай тоглож байсан.
Симфони оркестртой тоглдолтуудыг Италийн Умбриа мужын үндэсний галлерэйд 1840 оны “Erard” түүхэн төгөлдөр хуур дээр амжилттай тоглож байсан. Мөн Пэрүжагийн Teatro Morlacchi-д удирдаач Karlo Leonetti-н оркестртой амжилттай тоглосон.
2011 оны 4 сарын 15нд Пэрүжа хотын Сан Франчэскогийн танхимийн нээлтийг Карло Паллэскийн симфони оркестртой Шопений 2р Концертоор нээж байсан.
Хийлийн хоршил болон цөөхүүл хөгжмийн тоглолтуудыг Италийн Элба арал, Пэрүжа, Тэрни, Пиомбино хотуудад мөн амжилттай тоглож байсан ба Герман улсын Кёлн хотын Филармоний хийлч David Hall Johnson той хамтран Германы Kёлн, Бонн хотуудад удаа дараа тоглосон.
2012 оны 4р сард Хонг Конгийн Shangrila-Iceland зочид буудлын “Petrus” танхимд гоцлон тоглосон.
2013 оны 9р сард Германы Дюссэлдорф хотын Робэрт Шуманы танхимд Германы алдартай зурагчин Candida Hoefer-н үзэсгэлэнг нээж гоцлон тоглосон.
2014 оны 9р сард Монгол улсын филармонид “Pianissimo” гоцлол тоглолтоо амжилттай толилуусан.
2015 оны 12р сард Виртуозо академиэс шалгаруулдаг оны шилдэг хөгжимчнөөр шалгарч Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа Чайковскийн төгөлдөр хуур найрал хөгжимд зориулсан 1-р концертыг улсын филармонийн найрал хөгжим болон удирдаач Д. Дашнямтай хамтран амжилттай толилуулсан.
2016 онд анхны бие даасан цомог болох Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурт зориулсан зохиол бүтээлүүдээс түүвэрлэсэн “Mongolian Composers Piano Pieces’ нэртэй цомгоо гаргаад байна.
2015 оны 11р сараас Монгол Улсын Консерваторид мэргэжлийн төгөлдөр хуурын багшаар ажиллаж эхэлсэн ба 2016, 2017, 2018 онуудад бие даасан гоцлол тоглолтуудыг Консерваторийн тоглолтын Б танхимд 3 удаа амжилттай тоглуулсан ба МТХ тэнхимээс зохион байгуулдаг концерт арга хэмжээнд удаа дараа гоцлон тоглосон.
2017.10.20 нд ХБНГУ- Бэрлин хотод Урлагийн их сургуулийн танхимд Konzertsaal der UDK- д МУГЖ, Монгол улсын соёлын элч дуучин Э. Амартүвшин болон тус сургуулийн багш морин хуурч А.Бат-Очир болон Герман улсын хийлч Лиза Вэрхаан нартай хамтран болон гоцлол номеруудыг тоглосон.
2017.10.24 нд ХБНГУ- Мюнхэн хотын Nymphenburger Schloss ордны Johanissaal танхимд тус сургуулийн төгсөгч Г. Энхчимэг болон морин хуурч А. Бат очир нартай хамтран болон гоцлон тоглосон.
2018 оны 11 сарын 3нд “Шопен ба Шарав” нэртэй гоцлол тоглолтоо Чингис зочид буудлын өргөө танхимд толилуулсан.
мэдээллийн эх сурвалж : Сампилноровын Одгэрэл



Цэрэнжигмэдийн Шаравцэрэн.

Болгарын Хөгжмийн Академи, Герман улсын Фрайбург хотын Хөгжмийн дээд сургууль, АНУ-ын Рузвельтын Их сургуульд тус тус суралцаж төгөлдөр хуурч, багш мэргэжил эзэмшсэн.
1997 оноос Монгол Улсын Консерваторийн мэргэжлийн төгөлдөр хуурын багш, сургалт эрхэлсэн дэд захрирал, гадаад хамтын албаны дарга зэрэг ажлуудыг хашиж ирсэн.
Тэрээр ОХУ, БНАСАУ, Тайвань, Чех, Польш, Солонгос, Япон улсуудад цөөхүүл болон гоцлол тоглолтуудаа толилуулж, ОХУ, АНУ, Испани, Франц Монгол улсуудад төгөлдөр хуурчдын олон улсын уралдаан шүүгчээр ажиллаж байсан.
Түүний шавь нар нь С. Гончигсумлаагийн нэрэмжит уралдаан, Ф.Шопены нэрэмжит уралдаан, Ж.Чулууны нэрэмжит уралдаан болон олон улсын уралдаануудаас тэргүүн байруудыг хүртэж байсан.
Монголын мэргэжлийн хөгжмийн боловсролын талаар эрдэм шинжилгээ, түүхэн судалгааны бүтээлүүдээ дотоодын болон гадаадын сэтгүүлүүдэд тогтмол хэвлүүлдэг.
Ц.Шаравцэрэн багш нь АНУ-ын Засгийн Газрын нэрэмжит Фулбрайтын тэтгэлгийг хүртсэн Монголын анхны төгөлдөр хуурч юм.
мэдээллийн эх сурвалж : Цэрэнжигмэдийн Шаравцэрэн


Дашдоржийн Бурмаа /МУСТА, МУБТА/

1983 онд ХБДСургуулийг төгссөн.
1998 онд Украины Киев хотын П.И.Чайковскийн нэрэмжит Консерваторийг төгссөн.
1995 онд DAAD хөтөлбөрөөр ХБНГУлсын Ханновер хотын Хөгжмийн Дээд Сургуульд,
2001 онд Украины Киевийн Хөгжмийн Академид тус тус мэргэжил дээшлүүлсэн.
1989 оноос эхлэн Мэргэжлийн төгөлдөр хуурын багшаар ажиллахын зэрэгцээ гоцлол тоглолт болон ансамбль, дуэтээр уран бүтээлээ туурьвиж эхэлсэн.
Уран бүтээлийн санд С.Прокофьев, Ф.Шопен, С.Рахманинов, Д.Шостакович, И.С.Бах, И.Гайдн, Л.В. Бетховен, В.А.Моцарт, Ф.Лист, М.Равель зэрэг зохиолчдын зохиолууд тоглогддог.

2011 онд «Ф.Шопен ба 21-р зууны Монгол» ОУ-ын Төгөлдөр хуурчдын уралдааны шүүгч.
2012, 2017 онд Ж.Чулууны нэрэмжит Улсын уралдааны шүүгчээр уригдан ажиллаж байсан.

Түүний шавь нар нь олон улсын болон Улсын хэмжээний уралдаан тэмцээнүүдэд жил бүр эхний байруудыг эзэлж байдаг манай туршлагатай багш нарын нэг билээ.
мэдээллийн эх сурвалж : Дашдоржийн Бурмаа


Шауетийн Гульфайруз.

1988-1991 онд ХБДСургууль Ч.Тунгалаг багшийн удирдлага дор,
1991-2000 онд Казахстан улсын Алматы хотын К.Байсейтовийн нэрэмжит авъяаслаг сурагчдын хөгжмийн дунд сургууль М.К.Даукеева багшийн удирдлага дор,
2000-2005 онд ОХУ-ын Новосибирск хотын М.И.Глинкийн нэрэмжит Консерватори профессор А.Н.Добровольский багшийн удирдлага дор,
2006-2011 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Н.А.Римский-Корсаковын нэрэмжит Консерватори аспирантурд профессор Н.Н.Серегина, профессор Г.А.Серова, О.А Скорбященская багш нарын удирдлага дор тус тус суралцан төгссөн.
Урлаг судлал ухааны доктор /Ph.D/ - «Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурын уран бүтээл ХХ зууны II хагас: хөгжмийн зохиолч, хөгжмийн зэмсэг, төрөл зүйл» сэдвээр хамгаалсан.
2011 оноос Монгол Улсын Консерваторийн мэргэжлийн төгөлдөр хуурын багш, эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал зэрэг ажлуудыг хашиж ирсэн.

1998 он Алматы хотод зохиогдсон ОУ-ын хөгжмийн «Болашак» уралдааны лауреат,
2003 он Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн уралдааны 2-р байр,
2008 он ОХУ-ын Санкт-Петербург хотод зохиогдсон «Три века классического романса» төгөлдөр хуурч, дуучдын ОУ-ын уралдаанд амжилттай оролцсон.
1998 онд Алматы хотын Улсын Филармонийн найрал хөгжимтэй хамтран К.Сенс-Сансын № 2 концертыг тоглосон.
2004 он Новосибирск хотын Консерваторийн Их танхим «ХХ зууны хөгжмийн зохиолчдын уран бүтээл» нэгдсэн тоглолт
2006 ХБКоллежийн концертийн танхимд бие даасан лекц концерт
2008, 2009, 2010 онуудад Санкт-Петербург хотын Н.А.Римский-Корсаковын нэрэмжит Консерваторийн А.Глазуновын нэрэмжит их танхим болон бага танхимд бие даасан тоглолтууд хийж байсан.

2012 он хөгжмийн зохиолч З.Хангалын дан төгөлдөр хуурын уран бүтээлийн лекц концерт, нот-ном хэвлүүлэн гаргасан
2012 он Улсын филармонийн 40 жилийн ойн гала концертонд морин хуурын чуулгатай хамтран Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын Төгөлдөр хуур, морин хуурын чуулгад зориулсан «Өрнө ба Дорно» уран сэтгэмжийг анх удаа сонсогчдод хүргэсэн.

2013 мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимээс Монголын хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг суртачлах, дэмжих зорилгоор зохион байгуулсан «Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурын гоцлол бүтээл» тоглолт,
2016 он МТХТэнхимийн залуу багш нартай хамтран «Этюд» жанрын үүсэл хөгжлийн талаар лекц уншиж, хөгжимдөж, концерт зохион байгуулсан.
2018 оны «Алтан намар» наадамд Б.Мөнхболдын Төгөлдөр хуур, цөөхүүл ансамбльд зориулсан Уран сэтгэмжийг хөгжимдөж, шилдэг зохиолуудын нэг болсон.
мэдээллийн эх сурвалж : Шауетийн Гульфайруз
















No comments:

Post a Comment