Монгол Улсын Консерваторийн 2018-2019 оны хичээлийн жилийн оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал Монгол Улсын Консерваторийн Хөгжмийн Ухаан Дуулаачийн Сургууль, Сонгодог Хөгжмийн Мэргэжлийн Сургууль, Үндэсний Хөгжмийн Мэргэжлийн Сургууль, Бүжиг Циркийн Мэргэжлийн Сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцаж буй оюутнуудын хооронд 2019 оны 5-р сарын 8-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд 1-р курсийн оюутан Билгүүн, Учрал, Төмөр, 2-р курсийн оюутан Баяржаргал, Санчирмаа, Оюун-Эрдэнэ, Мерина, Уртнасан, 3-р курсийн оюутан Хүрэлбаатар, 4-р курсийн оюутан Ууганбаяр нар оролцсоноос
- 1-р байранд Хөгжмийн Ухаан Дуулаачийн сургуулийн 2-р курсийн оюутан Б.Уртнасан ( Монгол ардын аялгуут тоглоом наадгай)
- 2-р байранд Бүжиг Циркийн Мэргэжлийн сургуулийн 2-р курсийн оюутан Б.Санчирмаа ( Домгоос үүдэлтэй Хотон биелгээнүүд)
- 3-р байранд Бүжиг Циркийн Мэргэжлийн сургуулийн 2-р курсийн оюутан Р.Мерина (Сонгодог бүжгийн "Arabesque" зогсцын сургалтад заах ба бүжгэн жүжигт илэрхийллийн арга оруулах нь)
гэсэн сэдвүүдээр тус тус байр эзэллээ.
No comments:
Post a Comment