Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулагдсан Соёл, урлагийн байгууллагуудын Нээлттэй хаалганы өдөрлөгт зориулж босгосон Монгол Улсын Консерваторийн үзэсгэлэнгийн павильоноор Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх зочилж манай үйл ажиллагаа, үйлчилгээний цар хүрээ хүртээмж, нийгэм соёлын хөгжилд оруулж буй хувь нэмрийг сонирхож, соёл урлагийн салбарын үйлчилгээний төрөл, хүртээмжийг чанаржуулах талаарх манай санал санаачлагыг хүлээн авч сонслоо.
Иргэдэд Монгол Улсын Консерваторийн түүхэн замнал болон салбарын үйлчилгээний төрөл, хүртээмжийг чанаржуулж байгаа туршлагаа танилцуулж, цаашдын ажиллагааныхаа талаар иргэдээс судалгаа авав. Уран бүтээлч багш оюутнуудын тоглолтыг сонирхуулав.
Нээлттэй хаалганы өдөрлөгөөр Соёл, урлагийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээний цар хүрээ хүртээмж, нийгэм соёлын хөгжилд оруулж буй хувь нэмрийг ард иргэдэд сурталчлан таниулах, иргэдээс соёл, урлагийн салбарын үйлчилгээний төрөл, хүртээмжийг чанаржуулах талаар санал санаачлагыг хүлээн авах зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулна.
No comments:
Post a Comment