Monday, July 22, 2019

Монгол Улсын Консерваторийн зөвлөх багшийг эцсийн замд нь үдлээ.

Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнөөдөр үүрийн гэгээ татах бар цагт Монголын суу билэгт хөгжмийн зохиолч Б.Шарав агсанд хүндэтгэл үзүүлэн салах ёс гүйцэтгэлээ. Тус эмгэнэлийн ёслолд төр, нийгэм, урлагийн зүтгэлтэн, хүндэт зочид хүрэлцэн ирж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Чингис хаан одонт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав агсныг их театрынх нь тайзнаас эцсийн замд нь үдсэн байна.
Хөгжмийн зохиолч Б.Шарав нь 1952 оны арван нэгдүгээр сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн. Тэрээр 1973 оноос уран бүтээлээ эхэлсэн бөгөөд Сэрсэн тал, Сэтгэлийн эгшиг, Гэгээн алсад одох юмсан зэрэг олон арван бүтээл нь ард түмний хүртээл болсон юм. Түүнд Үндэсний их баяр наадмыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн билээ.
2013 оноос Монгол Улсын Консерваторийн зөвлөх багшаар ажилласан билээ.
Талийгаачийг төрсөн нутаг Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд нутаглууллаа.
Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.



No comments:

Post a Comment