Oyunjargal Renchin : Том дуучин Э.Анхбаяр хөөрхөн юм ярьсан нь. Дуучин болно гээд СУИС-д шалгуултал үсэрчихэж гэнэ. Тэгтэл Ардын жүжигчин Б.Жавзандулам багш "Явах нөхөр байна. Миний шавь бол" гээд аваад ирж гэнэ. ХБК-ийн байранд хичээллэдэг тул тэр сургуульд орчихлоо гэж бодож гэнэ. Багш, шавь хоёр бие биедээ таалагдаж гэнэ. Нэлээд хугацааны дараа орсон сургууль нь ХБК биш болохыг мэдэж гэнэ. Гэсэн ч багш нь хаа байна, тэнд шавь хойно яваад л байж гэнэ. Түүний "Их Монгол" дээд сургуулийн оюутан болсон түүх ийм ажгуу. Багшдаа, сургуульдаа баярладаг. ХБК-ийн оюутан мэт өнгөрүүлсэн тэр цаг үед багшийнхаа заасан бүрийг өөрийн болгосны ачаар өнөөдөр дуучин болжээ. Хөгжилтэй түүх ярьж хүмүүсийг инээлгэсэн түүнийг Монгол Улсын Консерваторийн захирал Ц.Пүрэвхүү гавьяат Консерваторид магистрт суралцахыг урилаа.
No comments:
Post a Comment