Monday, July 8, 2019

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж:
Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийг шинэ түвшинд гаргаж, үндэстний онцлог хэв маягийг шингээсэн, өөрийн өнгө аяс бүхий, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван сод сонгодог бүтээлүүд туурвин дэлхийн болон Монголын хөгжмийн урлагийн сан хөмрөгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Чингис хааны одонт, Төрийн шагналт Бямбасүрэнгийн Шарав, Төрийн хошой шагналт Ардын жүжигчин Нацагийн Жанцанноров нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, соёл урлагийн салбарт үр бүтээлтэй ажилласан Дуурийн дуучин Энхболдын Анхбаярт Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээв.




А. Ханболд: Торгууд бол "Монголын нууц товчоо"-нд дурдагддаг Их Монгол улсын үеийн торгон цэргүүд билээ. Тэд өдгөө Ховд аймгийн Булган сум болон ОХУ, БНХАУ дахь Монголчууд дотор байдаг. "Торгууд нутаг" ардын дуун дээр үндэслэн туурвисан Б.Шарав гуайн бүтээлийг тоглох дуртай.

No comments:

Post a Comment