Friday, September 27, 2019

Narantungalag Dorjpalam

Нилээд нухаж хөдөлмөрлөсний үр дүнд концерт маань амжилттай болж өндөрлөлөө.
Концертыг маань сэтгэл гарган хөтөлж, тайлбар хийсэн Mungo Hw, мөн концертын маань постыг хийсэн Iron IronflowerBat-Ochir Ganbold нартаа баярласан талархсанаа илэрхийлэе!

Sunday, September 1, 2019

Ерөнхий сайд Ухнаагийн ХҮРЭЛСҮХ-ийн хэлсэн үг

Монгол Улсын Консерваторийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд Ерөнхий сайд УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ-ийн  хэлсэн үг

Эрхэм хүндэт профессор багш, хөгжмийн урлагийн зүтгэлтнүүд, сурган хүмүүжүүлэгчид, хүүхэд багачууд, оюутан суралцагсад аа
Та бүхэнд болон та бүхнээр уламжлан Монгол Улсын Консерваторийн хүндэт индэр дээрээс Монгол улсын өнцөг булан бүрд хичээлийн шинэ жилийн  нээлтээ хийж байгаа хүүхэд багачууд, оюутан сурагчид, эцэг эхчүүд, эрдэмтэн багш, ажилтнууд та бүхэнд баярын мэнд хүргэе.

9 дүгээр сарын нэгэн

Ардын гэгээрүүлэх яамны харьяа “Театрын дэргэдэх уран сайхны сургууль” нэртэйгээр анх 1937 оны 10-р сарын 1-нд байгуулагдсан. “Монгол улсын Консерватори” байгуулах тухай БСШУС-ын сайдын 2017 оны А/84 тоот тушаал гарсан нь хөгжмийн онцгой авьяас билгийг хөгжүүлж, олон улсын түвшний уран бүтээлчдийг бэлтгэх түүхэн үйл явдал болсон юм.
Ийнхүү Уран сайхны сургуулиас Хөгжим бүжгийн сургууль хүртэл 80 гаруй  жил урлагийн салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэсэн тус сургуулийн туршлага, чадавх дээр үндэслэн олон улсын жишгээр хөгжмийн дээд боловсрол олгох Консерватори байгуулсан бөгөөд ОХУ-ын П.И.Чайковскийн нэрэмжит Москвагийн консерватори, Санкт-Петербургийн консерватори, БНХАУ-ын Бээжингийн төв консерватори, Шанхайн консерватори, Итали, Герман зэрэг олон улсын консерватори, хөгжмийн их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байгаа нь Монголын хөгжмийн мэргэжлийн сургуулийн дэг олон улсын түвшинд хүрч, дэлхийн хөгжмийн урлагийн хөгжлийн түүхэнд өөрийн гэсэн байр суурьтай болсныг илтгэж байна.

new professors