Sunday, September 1, 2019

9 дүгээр сарын нэгэн

Ардын гэгээрүүлэх яамны харьяа “Театрын дэргэдэх уран сайхны сургууль” нэртэйгээр анх 1937 оны 10-р сарын 1-нд байгуулагдсан. “Монгол улсын Консерватори” байгуулах тухай БСШУС-ын сайдын 2017 оны А/84 тоот тушаал гарсан нь хөгжмийн онцгой авьяас билгийг хөгжүүлж, олон улсын түвшний уран бүтээлчдийг бэлтгэх түүхэн үйл явдал болсон юм.
Ийнхүү Уран сайхны сургуулиас Хөгжим бүжгийн сургууль хүртэл 80 гаруй  жил урлагийн салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэсэн тус сургуулийн туршлага, чадавх дээр үндэслэн олон улсын жишгээр хөгжмийн дээд боловсрол олгох Консерватори байгуулсан бөгөөд ОХУ-ын П.И.Чайковскийн нэрэмжит Москвагийн консерватори, Санкт-Петербургийн консерватори, БНХАУ-ын Бээжингийн төв консерватори, Шанхайн консерватори, Итали, Герман зэрэг олон улсын консерватори, хөгжмийн их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байгаа нь Монголын хөгжмийн мэргэжлийн сургуулийн дэг олон улсын түвшинд хүрч, дэлхийн хөгжмийн урлагийн хөгжлийн түүхэнд өөрийн гэсэн байр суурьтай болсныг илтгэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт дээр хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас соёл, урлагийг хөгжүүлэх, ард түмнийхээ урлагийн боловсролыг дээшлүүлэх,  соён гэгээрүүлэх зорилт тавин олон улсын жишигт нийцсэн театр чуулга, музей, аялал жуулчлалын цогцолборыг барьж байгуулах шийдвэр гарган ажиллаж байна. Эдгээр зорилтын хэрэгжүүлэх, ард түмнийг соён гэгээрүүлэх үйлсэд соёл, урлагийн мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэж буй танай хамт олны үүрэг оролцоо чухал юм.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Хөгжмийн их сургууль байгуулж, орчин үеийн стандартад нийцсэн сургалтын орчныг бий болгон мэргэжлийн хөгжмийн зэмсэг, техник тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх болно хэмээн онцолсон нь мэргэжлийн урлагийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх, шаталсан сургалтаар мэргэжлийн өндөр түвшинд уран бүтээлчдийг бэлтгэх ажлыг дэмжсэн баяртай сайхан үйл явдал боллоо. 
Монгол Улсын Консерваторийн эрдмийн хамт олонд 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

































































































































































































































































































































































































No comments:

Post a Comment