Монголын соёл, урлаг судлалын өнөөгийн чиг хандлагыг
тодорхойлоход хувь нэмэр оруулах, залуу эрдэмтдийн судалгааны бүтээлийн үр дүнг
нийтийн хүртээл болгох, сурталчлах, танилцах зорилготойгоор ЭРДЭМТДИЙН НАМРЫН ИХ СЕМИНАР-2019 СУИС-д амжилттай зохион байгуулагдлаа. Тус семинар нь “ЭРДЭМТНИЙ ҮГ”, “ЗАЛУУ ЭРДЭМТЭД-ийн
судалгааны үр дүн” сэдвээр соёл урлагийн салбарын 12 эрдэмтэд оролцсоноос Монгол
Улсын Консерваториас Эрдэм шинжилгээ, инновацийн албаны дарга, доктор (Ph.D) М.Ундраа “Монголын Халх, Хорчин ястны бөөгийн
урлаг ба хөгжмийн судалгаа” сэдвээр илтгэлээ хэлэлцүүлсэн байна. Улмаар Монгол
Улсын Консерватори, Соёл Урлагийн Их Сургуулийн эрдэм шинжилгээ инновацийн алба
хамтын ажиллагааг эхлүүлэх, өргөжүүлэхэд санал солилцон, үр дүнтэй чухал ач
холбогдолтой хурал болж өндөрлөлөө.
No comments:
Post a Comment