Saturday, November 9, 2019

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ, МУСТА, ХУУЧИР ХӨГЖМИЙН НЭРТ БАГШ Д.БОДЬСҮРЭНГИЙН МЭНДЭЛСНИЙ 70 НАСНЫ ОЙГ УГТСАН ӨСВӨРИЙН ХУУЧИР ХӨГЖИМЧДИЙН “ЭГШГЭН ХЭЛХЭЭ” АНХДУГААР УРАЛДААН

1957 онд долоохон настай бяцхан охин Хөгжим бүжгийн дунд сургуульд ээждээ хөтлүүлэн нэгдүгээр ангид анх элсэн орсон тэр цаг мөчөөс энэ л сургуультайгаа амь амьдрал, ажил мэргэжил гээд бүхий л зүйлээрээ тасралтгүй холбогдон эдүгээ нэгэнт 60 жилийг ардаа орхижээ.
 1968 онд сургуулиа хуучирч мэргэжлээр Т.Банзрагч багшийн удирдлаган дор “ОНЦ” дүнтэй төгсөж УАДБЧ-д хөгжимчнөөр хоёр жил ажиллаад 1970 оноос 2012 он хүртэл 42 жил тасралтгүй  багшлахдаа 60 гаруй мэргэжлийн хуучирчдыг бэлтгэн төгсгөсөн ахмад багш юм.
 Түүний бэлтгэн гаргасан шавь нар өдгөө Үндэсний Урлагийн Их Театр, Бүх Цэргийн Дуу Бүжгийн Чуулга, Түмэн эх, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Төмөр замын чуулга, Саран хөхөө театр, Дархан хотын театр гэхчилэн мэргэжлийн урлагийн байгууллага болон  амжилттай ажиллаж байна.


Тухайлбал: ҮДБЭЧ-ын гоцлол хөгжимчин С.Оюунсүрэн, СУИС-ийн багш Ж.Цэнгэлмаа, Үндэсний Урлагийн Их Театрын гоцлол хөгжимчин, Бээжингийн багшийн их сургуулийн доктор Ч.Отгонбаяр /2019.06 сард хамгаалсан/, МУК-ийн ҮХМС-ийн багш С.Нарантуяа,  Завхан аймаг дахь ХБК-ийн Хуучир хөгжмийн багш И.Энхзул, Үндэсний Урлагийн Их Театрын хөгжимчин О.Амаржаргал, МХО-ны хөгжмийн багш Б.Энхтуяа, Түмэн эх чуулгын хөгжимчин З.Орших, БЦДБЧ, Төмөр замын чуулгын хөгжимчин Б.Сумьяарагчаа мөн Эрдэнэт хотын Баян-Өндөр цогцолбор сургуулийн дэргэдэх хөгжмийн сургуулийн багш Г.Цэцэгсайхан, Эрдэнэт хотын Хүүхдийн ордны хөгжмийн багш Э.Алтантуяа гэх мэт хөдөө орон нутагт хөгжмийн багшаар олон арван шавь нар нь ажиллаж байна.
2017 онд Хөгжим Бүжгийн Коллежийн 80 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан “Хуучирын Бодьсүрэн” тайлан тоглолтыг  гэр бүл, шавь нарынх нь санаачлагаар Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт 2017.02.01 өдөр зохион байгуулж байсан.
2020 онд Д.Бодьсүрэн багшийн 70 насны ой тохионо. Энэ удаагийн уралдаан нь Д.Бодьсүрэн багшийн 70 насны ойг угтсан ажлуудын нэг  бөгөөд Мэргэжлийн хөгжмийн сургууль болон сонирхогчдын гэсэн 2 төрөлд хуваагдаж байна. Мэргэжлийн төрөлд МУК, Завхан аймаг дахь ХБК-ийн 6-12 дугаар ангийн сурагчид,  Сонирхогчийн төрөлд Улаанбаатар МХО-ны дэргэдэх Аялгуу хамтлаг, Орхон, Баянхонгор, Өмнөгөвь, Өвөрхангай, Хэнтий зэрэг аймгуудаас нийт 3-12-р ангийн 40 гаран сурагчид хуучир хөгжмөөр тоглон өрсөлдөх гэж байна.
 





No comments:

Post a Comment