Monday, November 18, 2019

“ЭГШГЭН ХЭЛХЭЭ” өсвөрийн хуучир хөгжимчдийн анхдугаар уралдаан амжилттай болж өндөрлөлөө.


   Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, МУСТА, БТА, нэрт сурган хүмүүжүүлэгч, хуучир хөгжмийн ахмад багш Дарьсүрэнгийн Бодьсүрэнгийн нэрэмжит ЭГШГЭН ХЭЛХЭЭ өсвөрийн хуучир хөгжимчдийн анхдугаар уралдаан 2019 оны 11 дүгээр сарын 11-12 ны өдрүүдэд Монгол Улсын Консерваторийн байранд амжилттай болж өндөрлөлөө. Уг уралдааныг Д.Бодьсүрэн багшийн 70 насны ойг угтан түүний үр хүүхдүүд, шавь нь Монгол Улсын Консерваторийн Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуультай хамтран зохион байгуулав. Уралдаан нь мэргэжлийн сургуулийн, сонирхогчдын гэсэн 2 төрөлд хуваагдан явагдсан бөгөөд сонирхогчдын төрөл бага, дунд, ахлах нас, мэргэжлийн төрөл бага, дунд насны ангиллаар зохиогдов. Энэхүү тэмцээнд Улаанбаатар хот болон Орхон, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Хэнтий, Завхан аймгийн нийт 40 гаран  хөгжимчид оролцон өрсөлдлөө. Тэмцээний ерөнхий шүүгчээр  МУУГЗ Монгол Улсын Консерваторийн хүндэт профессор М.Булган, шүүгч
Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн багш, урлаг судлалын ухааны доктор /PhD/, дэд профессор Ж.Баярсайхан, Соёл урлагийн их сургуулийн багш, хүндэт профессор Ж.Цэнгэлмаа, Монгол Улсын Консерваторийн Хөгжмийн ухаан, дуулаачийн сургуулийн захирал, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл, Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин, урлаг судлалын ухааны доктор /PhD/ Ч.Отгонбаяр нар ажиллаа. Уралдааны дүнгээр нийт 15 байр, тусгай шагнал 2, Консерваторид элсэн сурах эрхийн бичиг 1, Д.Бодьсүрэн багшийн нэрэмжит шагнал 1, БСШУЯ-ны батламжаар 15 хүүхэд тус тус шагнагдав.
Сонирхогчдын бага насны ангилалд

1-р байр. Ө.Энхжин. МХО-ны дэргэдэх Аялгуу хамтлаг
2-р байр М.Халиун. МХО-ны дэргэдэх Аялгуу хамтлаг
3-р байр. Э.Үүлэнсолонго. Хэнтий-Бэрх ЕБС
3-р байр. Нандин-эрдэнэ. Эрдэнэт ЕБ-ийн 4-р сургууль

Сонирхогчдын дунд насны ангилалд

1-р байр Э.Хүсэл-эрдэнэ. Эрдэнэт ЕБ-ын 4-р сургууль
2-р байр Э.Оюунгэрэл-од. Эрдэнэт ЕБ-ын 4-р сургууль
3-р байр Б.Мишээл. Эрдэнэт ЕБ-ын 4-р сургууль

Сонирхогчдын ахлах насны ангилалд

1-р байр Б.Должинзуу. Эрдэнэт ЕБ-ын 4-р сургууль
2-р байр Л.Мишээл. Эрдэнэт ЕБ-ын 4-р сургууль
3-р байр Б.Марал-Эрдэнэ. Эрдэнэт ЕБ-ийн 4-р сургууль
Мэргэжлийн бага насны  ангилалд
               
1-р байр М.Мөнхжин. Монгол Улсын Консерваторийн Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургууль
2-р байр О.Энгүүн Монгол Улсын Консерваторийн Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургууль
3-р байр Г.Болортуяа Монгол Улсын Консерваторийн Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургууль

Мэргэжлийн дунд насны ангилалд

1-р байр М.Энхтүвшин Завхан
аймгийн Хөгжим Бүжгийн Коллеж
2-р байр С.Мишээл М
онгол Улсын Консерваторийн Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургууль
3-р байр Б. Мягмарсүрэн М
онгол Улсын Консерваторийн Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургууль тус тус эзэллээ.






























































































No comments:

Post a Comment