Thursday, November 21, 2019

“ОРЧИН ЦАГИЙН МОНГОЛЫН ХӨГЖМИЙН УРЛАГ, ХӨГЖМИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖИЛ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

 Монгол Улс, ОХУ-ын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд 2019-ийг тохиолдуулан Монгол Улсын Консерватори, Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухааны төвтэй хамран “Орчин цагийн Монголын хөгжмийн урлаг, хөгжмийн боловсролын хөгжилсэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг тус сургуулийн номын санд 11 сарын 21 ны өдөр зохион байгууллаа. Хурлын үйл ажиллагааг нээж Монгол Улсын Консерваторийн захирал, МУУГЗ Ц.Пүрэвхүү, ОХУ-ын элчин сайдын зөвлөх А.Р.Базархандаев, ОХУ-ын Гнесиний нэрэмжит хөгжмийн сургуулийн багш С.В.Судзиловский нар үг хэлсэн бөгөөд  энэхүү эрдэм шинжилгээний хуралд Монгол улс, ОХУ, БНХАУ, БНСУ, ХБНГУ, Япон улсуудын эрдэмтэн судлаачид:

-       “Б.Шаравын симфони бүтээл дахь сэтгэлгээний онцлог /2 р симфони/ С.Энхбулаг. Монгол Улсын Консерваторийн багш.
-       Монголын баатарлаг туульсийн тухайд. С.В.Судзиловский. ОХУ-ын Гнесиний нэрэмжит хөгжмийн сургуулийн багш.
-       Хөгжмийн боловсролын хөтөлбөрийн үлгэрчилсэн загвар. /Золтан Кодай-н жишээ нь дээр/. Сун Жинг Ким доктор (Ph.D) дэд профессор. Монголын олон улсын их сургууль. БНСУ.
-       Хөгжмийн багшийг хүмүүнлэгийн боловсролын хэтийн төлөвтэй уялдуулан мэргэжлийн түвшинд бэлтгэх ажлыг боловсронгуй болгох нь (Буриад улсын жишээгээр). Т.Б.Будаева доктор  (Ph.D) дэд профессор. Буриад улсын их сургууль. ОХУ.
-       Монголын хөгжмийн зохиолчдын уран бүтээлд таван эгшигт хөгийг хэрэглэсэн байдал. Ч.Энхбат докторант. Монгол Улсын Консерватори
-       Хөгжмийн боловсрол. Уламжлал ба орчин үе. О.С.Харитонова ОХУ-ын Гнесиний нэрэмжит хөгжмийн сургууль.
-       Монгол Оросын боловсролын өнөөгийн байдлын тухайд. Т.Ч.Будаева доктор (Ph.D). Монгол дахь Россотруднычества төлөөлөгчийн газар.
-       Дэлхийн Монгол дуучин ба Chamber Singer.  Окуяама Юми. Япон. Сити Их сургууль.
-       Боловсролд угсаатны онцлог нөлөөлсөн нь. Ш.Ариунаа Шинжлэх ухааны доктор (Sc.D). Монгол Улсын Консерватори.
-       Гурван аньсны увдас. П.Даваапил докторант. Монгол Улсын Их Сургууль.
-       Монголын хөгжмийн боловсролын хууль эрх зүйн баримт бичиг боловсруулалт 1992-2017. Ц.Шаравцэрэн. Монгол Улсын Консерватори.
-       Орчин цагийн уламжлалт дуу, хөгжмийн өв сургалтын тулгамдсан асуудал. М.Ганболд докторант. Монгол Улсын Консерватори” зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүлэв.
Мөн энэхүү Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Консерваторийн удирдах зөвлөлийн дарга А.Цэдэн-иш, эрдмийн зөвлөлийн гишүүн доктор Ж.Баатарцогт, Дуурь бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдаач Б.Түвшинбат, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн Б.Бямбабаяр, Соёл Урлагийн Их Сургуулийн багш Х.Ариунаа, Д.Ариунаа нар болон Консерваторийн хүндэт профессорууд, салбар сургуулийн захирлууд, тэнхимийн эрхлэгч нар урилгаар хүрэлцэн ирж оролцов. Эрдэм шинжилгээний хуралд судалгааны өгүүллээ явуулсан боловч ирж амжаагүй судлаачдын бүтээлийг дээрх илтгэлүүдтэй нэгтгэн “Орчин цагийн Монголын хөгжмийн урлаг, хөгжмийн боловсролын хөгжил” номыг мөн хамтран гаргасан ажээ.  























































































































































































































































































No comments:

Post a Comment