Бүжгийн тэнхим нь сургуулийнхаа үүсэн хөгжиж, өсөн дэвжсэн 80 жилийн түүхийг хамтдаа бичилцсэн юм. 1941 онд ЗХУ—ын мэргэжилтэн багш нар ирснээр бүжгийн мэргэжлийн сургалтын суурь тавигдах ажил эхэлсэн. Бүжгийн мэргэжлийн сургалтын суурийг тавих их үйлсэд ЗХУ-ын мэргэжилтэн багш Н.В.Кузнецова, В.Я.Романовский, Л.Б.Соколов, Е.Катышева зэрэг багш нарын зориулсан нөр их хөдөлмөр, гавьяаг үнэлж барамгүй. 1944 онд бүжгийн анхны бие даасан "Бүжгийн үдэшлэг" тоглолтыг амжилттай тоглуулсан нь багш нар, тэр үеийн оюутан сурагчдын амжилтын гараа болсон байна.
1957 онд Сонгодог бүжгийн анхны ангийг, 1967 онд Ардын бүжгийн анхны ангийг тус тус элсүүлж авсан түүхтэй. (Үүнээс өмнөх бүжгийн сургалт нь ардын ба сонгодог гэсэн ялгаралгүй байсан юм.) Монголын анхны сонгодог бүжгийн багш Ц.Лувсанцэрэн, багш Лувсангунгаа, Т.Пялзай, Ж.Жав, Б.Алтанцэцэг, Г.Долгорсүрэн, И.Дамдин зэрэг"олон арван чадварлаг, сайн багш нар энэ үйлсэд хүчин зүтгэж, уран бүтээлээ туурвиж байсныг тэмдэглэн бахархах ёстой. Сургуулийн 80 жилийн ойн босгон дээр Бүжгийн тэнхим нь ардын бүжгийн болон сонгодог бүжгийн чиглэлээр мэргэжлийн урлагийн байг/уллагуудад мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэхийн зэрэгцээ, бүжгийн багш нарыг бакалаврын түвшинд бэлтгэж байна. Тэнхимийн эрхлэгчээр Н.Оюун СТА.БТА докторант, Т.Туул МУГЖ магистр, Н.Энхтуяа МУУГЗ, Ц.Алтангэрэл МУГЖ, Х.Мөнгөнхөлөг МУГЖ, Г.Цолмон МУГЖ, А.Хосбаяр СТА магистр, Ц.Мөнхдэлгэр СТА, Н.Болор, Н.Эрдэнэбаяр СТА, Б.Энхчимэг, С.Цэцгээ СТА магистр нар багшилж, концертмейстр Г.Майцэцэг СТА, Д.Одгэрэл СТА, Ж.Буяндэлгэр СТА, Т.Мөнхсоёл, Б.Төгсбаяр, И.Сундуй СТА, А.Ханболд нарын бүрэлдэхүүнтэй найрсаг хамт олон ажиллаж байна.
Манай тэнхимийн бахархал болсон үе үеийн төгсөгчдөөс Монголын урлагийн алдартнууд олноор төрж гарсан юм. Мөн тэнхимийн багш оюутан сурагчид, төгсөгчдөөс Олон улсын болон улсын хэмжээний "мэргэжлийн бүжигчид, бүжиг дэглээчдийн уралдаанууд"-ын шагналтнууд олноор төрөн гарсан нь бидний ажлын үр дүн, амжилт билээ.
Н.Оюун эрхлэгчтэй Бүжгийн тэнхим |
No comments:
Post a Comment