Анхны дээд боловсролтой төгөлдөр хуурч нь Гончигсумлаагийн Эрдэнэчимэг, 1971 онд П.И.Чайковскийн нэрэмжит Москвагийн консерваторийг төгсөж ирснээр үндэсний мэргэжлийн багш бэлтгэгдэж, цаашлаад
У.Цэцэгмаа, Т.Цолмон, Л.Замбага, Г.Занаа, С.Тунгалаг, С.Наранчимэг нар төгсөн ирж үндэсний боловсон хүчнээс бүрдсэн мэргэжлийн тэнхимийн үндэс тавигджээ. Одоо тус тэнхим ОХУ, АНУ, Итали, Франц, Чех, Польш, Болгар улсуудад дээд боловсрол эзэмшсэн I доктор, 24 магистр нийт 25 багшийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Тус тэнхимээс Гавьяат жүжигчин Г.Эрдэнэчимэг, Ардын жүжигчин Т.Цолмон, Гавьяат багш, дэд профессор Ч.Тунгалаг, дэд профессор П.Доржпагма, Доктор /Рh.D./ Ш.Гульфайруз төрөн гарчээ. Мөн төгөлдөр хуурын урлагийн салбараас анх удаа АНУ-ын ЗГ-ийн Фулбрайтын шагналт тэтгэлгийг 2009 онд Ц.Шаравцэрэн багш авсан.
Манай тэнхимд Олон улсын төгөлдөр хуурчдын тэмцээний шагналтнууд: Т.Нямсүрэн, Б.Номингуа, С.Одгэрэл, Б.Бат-Эрдэнэ, Б.Цацрал; Улсын төгөлдөр хуурчдын уралдааны шагналтнууд: Ц.Мягмарцэрэн, Т.Нямсүрэн, Б.Одгэрэл гэх мэт төгөлдөр хуурчид ажилладаг. Багш нар маань багшлахаасаа гадна Монголын сонгодог урлагийн сурталчлан Орос, Хятад, АНУ, Япон, Солонгос, Герман, Франц, Итали, Испани, БНАСУ, Тайвань, Польш зэрэг олон орноор тоглолтоо хийж байсан шилдэг уран бүтээлчид юм.
Манай тэнхимийн оюутан сурагчдаас ОХУ, БНХАУ, АНУ, Франц, Итали, Испани, Швейцар, Чех, Португали, Австри зэрэг олон орнуудын олон улсын уралдаанд оролцон 100 гаруй шагналтан төрөн гарч байна.
Бакалаврын зэрэгтэй анхны төгсөлтөө 2007 төгсгөж эхэлсэн бөгөөд 2018 оноос магистрын төвшний сургалтаа эхлүүлэхээр бэлдэн ажиллаж байна. Бид тэнхимийн сургалтын хөтөлбөрөө дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын хөтөлбөрүүдтэй харьцуулан судалж, шинэчилсээр ирсэн ба мэргэжлийн өндөр төвшний сургалтаар оюутан сурагчдаа бэлтгэж байна.
Т.Нямсүрэн эрхлэгчтэй Мэргэжлийн төгөлдөр хуур хөгжмийн тэнхим |
Б.Бат-Эрдэнэ Ф.Шопены уралдаанд 2012 он |
Японы төгөлдөр хуурч, багш Жун Канно нээлттэй хичээл хийж байгаа нь |
Багш Г.Занаа |
Франц, Парис хот |
No comments:
Post a Comment