2018 оны 10 дугаар сарын 02-ний өдөр Сонгодог хөгжмийн факультетийн Концертмейстрийн тэнхмийн багш нарын эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд О.Лхагвасүрэн, Б.Батэрдэнэ, Г.Энхжин, Л.Баярмаа, Л.Мөнххишиг, Т.Ганзаяа, Э.Ундрах, Б.Баянжаргал, Г.Саранчимэг, Т.Булган, А.Ханболд, Д.Оюу-Эрдэнэ, Н.Нарангарав зэрэг илтгэгч нар маань идэвхтэй оролцож урлагийн хөгжлийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийсэн, багшлах арга зүйд шинэчлэл хийх алхмыг эрэлхийлсэн зэрэг судалгаан дээр суурилсан сонирхолтой сэдвийн илтгэлүүд хэлэлцүүлэгдлээ .
Бага хурлын үр дүнд өөрсдийн судалгааны ажлын онол-арга зүйн үндэс, шинэлэг тал, үр дүн, цаашдын хөгжлийг оновчтой тодорхойлоход ахиц дэвшил гарч, багш нарын магистр, докторын судалгааны ажлын явц идэвхжих билээ.
Хуралд оролцсон нийт багш нартаа болон шүүгчдийн бүрэлдэхүүн зөвлөх багш У.Цэцэгмаа, Ч.Тунгалаг /МУГБ, дэд профессор /,Сонгодог Хөгжмийн Факультетийн декан Ганчимэг багшдаа талархалсанаа илэрхийлэж байна.
Эрдэм шинжилгээний алба
Бага хурлын үр дүнд Улаанбаатар хотын хөгжилд төдийгүй бусад хот, суурин газруудын хөгжилд, улмаар Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах бүтээлч санал, санаачилгууд ажил хэрэг болно гэдэгт найдаж байна.
No comments:
Post a Comment