- Алтай ятгыг олон нийтийн хүртээл болгож үйлдвэрлэнэ;
- Монгол Улсын Консерватори болон СУИС-ын ятгын ангид нэмэлт хичээлээр оруулна;
- Алтай ятгын бие даасан соёлын судалгааг хийнэ;
- Олон Улсын Эрдэм шинжилгээний хурлыг Монгол улсад зохион байгуулна;
- Алтай ятгыг мэргэжлийн түвшинд хөгжүүлнэ;
- Монгол улсын Ятгын их чуулга байгуулна;
2008 онд Монгол улсын Ховд аймгийн Манхан сумд хийсэн археологийн малтлагаар эртний нүүдэлчдийн хэрэглэж байсан ятгын төрлийн хөгжим олдсон. Уг зэмсэг нь НТ-ын 7- р зуун буюу эртний Түрэгийн үед хамаарч байгаа бөгөөд Монгол Улсад төдийгүй олон улсын хэмжээнд энэ төрлийн хөгжмийн анхны олдвор болохыг Герман Улсын Бонны Их Сургуулийн доктор Жан Бэрман болон эртний хөгжим судлаач Сюзанна Шүлц нар онцолсон байдаг. Уг олдворыг судлах, уламжлалыг сэргээх, дахин нутагшуулах зорилгоор Бөртэ хөгжим ТББ-ийн тэргүүн Ганпүрэв бие даасан судалгааг 3 жил хийж, хөгжмийн зэмсэг урлаач Байгальжавтай хамтран тус хөгжмийн зэмсгийг сэргээн бүтээгээд байна. Алтай ятгын археологийн олдвор болон сэргээж бүтээсэн хувилбар нь 2014.04.08- нд Монголын Үндэсний Түүхийн Музейд дэлгэгдсэн “Талын дайчдын өв соёл” үзэсгэлэнд тавигдаж хосгүй үнэт өвөөр зарлагдсан бол 2014 оны 5-р сарын 16-нд Алтай ятгыг дэлхий дахин зарлах Алтай ятгыг дуурьсгах их ёслолын үеэр Алтай ятгыг Монгол- Германы соёлын харилцааны бэлэг тэмдэг болгож албан ёсоор батламжилсан юм.
Цаашид хөгжмийн зэмсэгийн болон уран бүтээлийн судалгааг тогтвортой үргэжлүүлж уг ятгыг сэргээн нутагшуулж, Алтайн язгуурын соёл уламжлалд суурилсан соёлын шинэ төрөл зүйлийг хөгжүүлэх өндөр ач холбогдолтой юм. Төслийн хүрээнд Алтай ятга хөгжмийн зэмсэгийн бүтээх технологийг боловсруулах, хөгжмийн зэмсэгийг тоглох арга барил, хөг хөглөгөөг судлан боловсруулах, сургалтын материал, гарын авлага боловсруулах, сургалтын дугуйлан байгуулж ятгачдыг бэлтгэх, хөгжмийн зохиол бүтээл туурьвиж олон улсын хэмжээнд таниулан сурталчилах юм.

No comments:
Post a Comment